Нарны аймгийн гаднах гаригаас ус, агаар илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Нарны аймгийн гаднах гаригаас ус, агаар илрүүлжээ

Нарны аймгийн гаднах гаригаас ус, агаар илрүүлжээ

Лондоны их сургууль, коллежийн профессор Жованна Тинеттээр удирдуулсан одон орон судлаачдын баг анх удаа нарны аймгаас гадна байрладаг гариг дээр амьд биет оршин тогтнох боломжтой агаар мандал, ус байгаа тухай нийтлэл “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгджээ.

“K2-18b” гэх нэртэй уг гариг нь манай дэлхийгээс 111 гэрлийн жил тэрбум гаруй км-ын зайд байрлаж байгаа бөгөөд хэмжээгээрээ дэлхийгээс хоёр дахин том, агаарын температур цельсийн 0-40 хэм буюу ус шингэн бүтэцтэйгээр тогтох боломжтой аж.

Уг гаригийг анх АНУ-ын сансар судлалын станц “NASA” 2015 онд олсон бөгөөд 2020 онд сансар судлалын дараагийн үед шинэ телескопын тусламжтайгаар энэхүү гариг дээр ургамал ногоо зэрэг амьд биет байгаа эсэхийг нарийн судлах юм байна.

Одоогоор үүнтэй төстэй 4,000 орчим гариг нарны аймгаас гадна орших гаригийг нээж илрүүлээд байгаа ч ус байх магадлал 50 хувьтай, агаар мандал эрүүл байж болох өөр гараг олдоогүй байгаа юм.

Эх сурвалж: NATIONAL GEOGRAPHY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж