Нээлттэй дуудлагын худалдааны зар

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Нээлттэй дуудлагын худалдааны зар

Нээлттэй дуудлагын худалдааны зар

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу өөрийн эзэмшлийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 дугаар байрны 370 м2 талбай бүхий орон сууцыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.

  1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус орон сууц нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цэцээ гүн” хотхоны Таун хаус-41/5 тоотод байрладаг бөгөөд 370 м2 талбайтай 3 давхар орон сууц юм. Барилгыг 2013 оны 12 дугаар сарын 12-ны 2013/473 тоот актаар Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан.

Бүрэн цутгамал барилга, цутгамал шугам суурьтай, хуйлмал зөөлөн дээвэртэй, вакуум цонхтой, паркетан шалтай. Доороо зоорийн давхар нь дасгалын болон угаалгын зориулалтаар ашиглагддаг, нэгдүгээр давхартаа 2 машины гаражтай дээд давхартаа террастай, 6 өрөө (зочны, гал тогоо, ажлын, хүүхдийн, унтлагын ба амралтын өрөө)-тэй. Дулаан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, цэвэр ус нь гүний худгаас хангагддаг.

2.ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

1Дуудлагын худалдаа болох хугацаа2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт
2Дуудлагын худалдаа болох газарХНН “Улаанбаатар төмөр зам”-ын Удирдах газарт
3Худалдах доод үнэ1 484 253 000 (нэг тэрбум дөрвөн зуун наян дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянган) төгрөг
4Дэнчингийн хэмжээХудалдах доод үнийн 10 хувь буюу 148 425 300 (зуун дөчин найман сая дөрвөн зуун хоорин таван мянга гурван зуун) төгрөг
5Дуудлагын худалдаанд оролцох хураамжИргэн: 50000

Аж ахуйн нэгж: 100000

6Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлХудалдан авагч нь дуудлагын худалдаагаар авах ХНН “Улаанбаатар төмөр зам”-ын хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцны үнийг 14 хоногийн дотор төлнө.
7Дэнчинг байршуулах дансДансны нэр: МЗХНН Улаанбаатар төмөр зам

Банк: ХХБанк

Дансны дугаар: 405011128

8ХНН “Улаанбаатар төмөр зам”-ын регистрийн дугаар2076675

3 ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл Улаанбаатар төмөр замын Удирдах газрын 127 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг үнэн зөв, цэвэр бөглөсөн байх, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ

4.МЭДЭЭЛЭЛ АВАХ

ХНН “Улаанбаатар төмөр зам”-ын хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны удирдамж, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Улаанбаатар төмөр замын Удирдах газрын 127 тоот өрөөнд ирж авна уу.

Лавлах утас: 99100480, 86114763

ХНН “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж