Алтны нөөц буурах хандлагатай байна | News.MN

Алтны нөөц буурах хандлагатай байна

Алтны нөөц буурах хандлагатай байна

Алтны нөөц буурах хандлагатай байна

Монгол Улсын гадаад валютын худалдан авалтыг бүрдүүлдэг гол эх үүсвэр бол алт. Өнгөрсөн онд Монгол банк 22 тонн алт худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 800 сая ам доллараар нэмэгдүүлжээ. Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол банкны худалдан авсан алтны хэмжээ 9,6 тонн байна. Энэ нь өнгөрсөн оны эхний найман сартай харьцуулахад 22 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Үүнээс үүдээд Монгол банк өнгөрсөн оны үзүүлэлтийг давж биелүүлэхэд хүндрэлтэй болж байгаа талаар Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдээллээ.

Тэрбээр үүнд голлон нөлөөлж буй хүчин зүйл бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувь буюу түүнээс дээш нэмэгдсэн байдал гэв. Мөн 2019 оны дөрөвдүгээр сард ашигт малтмалын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Төв банкнаас зөвшөөрөл олгосон арилжааны банканд алт худалдсан тохиолдолд 2,5 хувь байсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь байхаар хуульчилсантай холбоотой гэнэ. Эдгээр шалтгаан алтны нөөцөд сөргөөр нөлөөлж байгаа тухай мөн тайлбарласан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-12 203.217.139.226

Болж байна. Монгол банк ашигаа биш улс орныхоо ирээдүйг бодоо.

Avatar

Зочин 2019-09-12 49.0.212.48

Болж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргачихлаар чинь гадаад валютын хомсдолд орж дуусна биздээ, тэгэхээр алтаа зарж л валют авч тэрүүгээрээ орос бензин, хятад эрээний хулхи хогоо авчирч хэрэглэхээс яахав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж