АН МАН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа | News.MN

АН МАН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа

АН МАН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа

АН МАН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын санаачилгаар “Олон улсын ардчиллын өдөр”-ийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ. Мөн АН-ын зөвлөл өчигдөр/2019.09.11/ хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын загвар нь ямар байх, ямар асуудлаар санал асуулгыг явуулах талаар судалж, МАН-тай зөвшилцөх зорилгоор ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж, дэд даргаар хуульч Х.Тэмүүжин ажиллах юм байна.

Дээрх хоёр асуудлын хүрээнд АН-ын удирдлагууд өнөөдөр /2019.09.12/ мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ улс төрийн цаг үеийн асуудлын талаар ярихдаа “Улс төрийн гол асуудал болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар АН-ын цаашид баримтлах байр суурь, чиглэлийн талаар намын удирдах дээд байгууллагын түвшинд ярилцаж ажлын хэсэг томилсон. Тус ажлын хэсэг үндсэн зорилго нь  Монгол Улсын иргэдийн эрх ашиг, үнэт зүйлийг хамгаалах хүрээнд ажиллах ба мөн Үндсэн хуулийн төслийн эхэд дүгнэлт гаргаж, ард нийтийн санал асуулгыг ямар эх хувиар явуулах вэ гэдэгт тодорхой шийдэл гаргах үүрэг бүхий ажлын хэсэг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлэг үндсэндээ дуусч, ард нийтийн дунд санал асуулга явуулах тогтоолыг УИХ-аар баталлаа. Төслийг АН бүхэлд нь үгүйсгэж байгаа. Төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр баталсан заалтууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хангаж чадахгүй байгаа учраас хоёр дахь төслөөр ард нийтийн санал асуулга явуулах гэж байгааг АН эсэргүүцэхээ илэрхийлнэ. Бид асуудлыг мухардалд оруулахгүйн тулд эрх баригч намтай зөвшилцөх зорилгоор дээрх ажлын хэсгийг байгуулсан.  АН өнөөдрийг хүртэл аль болох зөвшилцөх, ойлголцох байр сууринд явж ирсэн. Одоо ч гэсэн энэ байр сууриндаа хэвээрээ байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргаж буй аливаа санал, санаачилгыг АН-д хамаатуулах гэж оролдох явдал сүүлийн үед их гарч байгаад бид намынхаа байр суурийг хатуу илэрхийлж байгаа. Манай нам үзэл баримтлалаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн анхны улс төрийн хүчин. Уг үзэл баримтлалдаа бид хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлж, парламентын ардчиллыг улам төгөлдөржүүлэхийн төлөө тэмцэх баруун төвийн нам байна гэдгээ үзэл баримтлалдаа тусгасан.

Тиймээс бид парламентын ардчилал, сонгодог парламентыг хөгжүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ” гэлээ.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар АН-ын Нарийн бичгийн дарга Ц.Туваан танилцууллаа. Тэрбээр “Есдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд “Save democracy 2020” буюу “Ардчиллаа хамгаалъя” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.  НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг “Олон улсын ардчиллын өдөр” хэмээн тунхагласан байдаг. Монгол Улсыг ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлдэг. Тэр тусмаа Ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс ч “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа.

Тус арга хэмжээ “Монгол Улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурал, хэлэлцүүлгээр эхэлнэ. Онол практикийн хурал Туушин зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрын зочид болон бусад улс төрийн намын төлөөллүүд оролцох юм. Мөн энэ өдөр Сүхбаатарын талбайд гэрэл зургийн үзэсгэлэн, ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн нээлттэй өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болно" гэв.

Түүнчлэн есдүгээр сарын 13-ны орой төв талбайд Монголын хамгийн том тайз бүхий дуу, дүрсний гайхамшгийг харуулсан лазер шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АН гишүүн 2019-09-12 202.179.31.58

С.Эрдэнэ солигдоод залуучуудаа дэмжих юм бол 2020 онд ялах боломж байнаа

Avatar

Зочин 2019-09-12 202.9.42.188

Мэдэгдлийн агуулга нь бол Зүгээр л тохирчихоё гэдэг утга санаа явж байна

Avatar

Zochin 2019-09-12 103.9.90.53

yun zuvshilzih we.Undsen huuliin helelzuuleg duussan Ta nar eserguuzsen.

Avatar

Ааа 2019-09-12 202.126.89.160

20 онд танай ан манай ман аль ньч гарахгүй бүгд новшнууд

Avatar

болдоо 2019-09-12 202.126.89.166

МАН-ы энэ санал асуулга гэсэн жүжигт нь орохгүй байх нь зөв, АН-ын зөв. ирцийг нь хүргэхгүй унагах хэрэгтэй. хэнд ч хэрэггүй өөрчлөлт болсон …. коммунистууд ер нь их аймхай хулчгар арчаагүй хүмүүс байх юм аа

Avatar

Зочин 2019-09-12 202.131.245.243

Болдоо боорцог, болсон мантуу, xyжaaгийн хуушуур, хулганы нүх.

Avatar

Зочин 2019-09-12 202.131.245.243

Тантай заавал зөвшилцөх ёстой юу, вантаан? Тийм хуультай юм уу? Эсвэл вантан таны хүсэл юм уу?

Avatar

Зочин 2019-09-12 202.9.42.188

Нийгмийн даатгал ван

Avatar

Зочин 2019-09-12 49.0.135.21

Еэ балараа юу зөвшилцөл, ард нийтийн санал асуулга хий гэж АН шахаад байсан хийнэ гэхээр болохгүй гээд юу яриад орон гарантаад намын нэр хүнд унагаад байна….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж