Украины сэтгүүлч: ОХУ-д баривчлагдахад аймшигтай байсан

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Украины сэтгүүлч: ОХУ-д баривчлагдахад аймшигтай байсан

Украины сэтгүүлч: ОХУ-д баривчлагдахад аймшигтай байсан

ОХУ-д тагнуул хийсэн хэрэгт буруутгагдан, бараг гурван жилийн турш хоригдсон, Украины сэтгүүлч Роман Сущенко суллагдсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийсэн байна.

ОХУ, Украин хооронд Ялтан солилцох гэрээний дагуу есдүгээр сарын 7-ны өдөр талууд 35 хүнийг солилцжээ. Украины Ерөнхийлөгчийн цахим хуудаст Москвагаас Киевт хүлээлгэн өгсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг нийтэлсэн бол Оросын тал Ялтан солилцох гэрээний дагуу буцаж ирсэн хүмүүсийн нэрийг нийтэд дэлгээгүй байна.

Украины төрийн мэдээллийн "Укринформ"-ын Парис дахь сурвалжлагч Роман Сущенко 2016 оны есдүгээр сарын сүүлээр Москвад саатуулагджээ. Түүнийг тагнуул хийсэн хэрэгт буруутган, 12 жилийн хорих ял оноосон байна.

Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөөгүй түүнийг суллахыг сэтгүүл зүйн хэд хэдэн байгууллага шаарджээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Владимир Путинтэй хэлэлцээ хийх үеэр Сущенкогийн асуудлыг хөндсөн байна.

Роман Сущенкогийн хийсэн хэвлэлийн бага хурал “Укринформ”-д болж, нэг цаг 30 минут орчим үргэлжилжээ. Түүний өмгөөлөгч Марк Фейгин сэтгүүлчидтэй ярилцсан байна.

Хэвлэлийн хурлын үеэр Сущенко хэлэхдээ “Энэ нь тусгай албаны тодорхой хугацаанд төлөвлөж гүйцэтгэсэн, харгис хэрцгий ажиллагаа байв. Мэдээж хэрэг миний хувьд гэнэтийн зүйл байлаа. 2016 оны есдүгээр сард Москвад аялсан, хамаатан садандаа туслах хэрэгтэй байсан. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна” гэжээ.

Тэрбээр зургаан жил Парист ажилласан бөгөөд Украин дахь сэтгүүлчдийн нэгэн адил сэтгүүл зүйн зарчмыг баримтлан, мэргэжлийн хэм хэмжээний хүрээнд мэдээ мэдээллээ бэлтгэн, онлайнаар илгээж, юу болсон тухай бичдэг байсан аж.

Сущенко хэлэхдээ “Баривчилгаа гэнэтийн бөгөөд аймшигтай байсан. Бид машин дотор ярилцаж суусан. Гэнэт тэрбээр “Би дугуйгаа шалгах хэрэгтэй байна” гээд гарсан. Удалгүй хүмүүс орж ирсэн. Хожим тусгай албаныхан болохыг мэдсэн. Тэд намайг татаж гаргаад, толгойд минь уут углаж, микро автобусанд суулгасан юм” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж