ҮСХ: Бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ | News.MN

ҮСХ: Бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ

ҮСХ: Бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ

ҮСХ: Бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар дундаж цалин 1 сая 161 мянга 178 төгрөг  болсон байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 10 хувь нь 320 мянган төгрөг хүртэл цалинтай байгаа бол 320 -500 мянган төгрөгийн цалинтай иргэд 13.2 хувийг эзэлж байна. Харин 500-900 мянган төгрөгийн цалинтай иргэн 30.9 хувь, 900 мянгаас 1 сая 300 мянган төгрөгийн цалинтай иргэн 22 хувь, 1.3-1.5 сая төгрөгийн цалинтай иргэд 6.2 хувь, 1.5 саяаас дээш цалинтай иргэд 17.7 хувьтай гарчээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны хоёрдугаар улиралд 2010 оны дөрөвдүгээр улирлаас гурав дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ. Судалгаанд нийт 41.9 мянган ААН, байгууллагын 675.9 мянган ажиллагчдын цалингийн үзүүлэлтийг хамруулсан байна.

ДОХ-ЫН ГУРВАН ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЖЭЭ

Улаанбаатар хотод 2019 оны наймдугаар сард ХДХВ/ ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 280 болжээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны найман сард 29.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 930  нэмэгдсэн байна. Үүнд, салхи цэцгээр өвчлөгчид 2397 /46.3 хувиар/ мөөгөнцрөөр өвчлөгчид 58 /5.8 хувиар/, сүрьеэгээр өвчлөгчид 58 /2.3 хувиар/ гонококкт халдвараар өвчлөгчид 34 /0.9 хувиар/ өссөн нь голчлон нөлөөлжээ.

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 8.9 ХУВИАР ӨСЧЭЭ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэр 8.9 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 13.3  хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 4.2 хувь
  • хувцас бөс бараа, гуталны бүлгийн үнэ 9.3 хувь
  • тээврийн үнэ 3.4
  • орон сууц, ус, цахилгаан хийх болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь
  • эм, тариа эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

АГААР БОЛОН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОРЛОГО ӨСЧЭЭ

Агаарын тээврийн орлого 319.7 тэрбум төгрөг болж, 4.4 хувиар өслөө. Агаарын тээврээр  хоёр мянган тонн ачаа тээвэрлэн 1.9 хувиар буурсан бол 771 мянган зорчигч үйлчлүүлж, орлого нь 21.6 хувиар өсчээ.

Төмөр замын тээврийн орлого 464.4 тэрбум төгрөг болж, 17.3 хувиар өслөө. Ачаа тээвэр 18 сая тоннд хүрч, 9.2 хувиар өссөн бол 1.9 сая зорчигч төмөр замын тээврээр үйлчүүлж 6.9 хувиар өслөө.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний найман сард урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 /15.5 хувь/ тэрбум төгрөгөөр өсчээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, нүүрс олборлолт 1.2 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 60 тэрбум төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлөв.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний найман сард урьдчилсан гүйцэтгэлээр 13.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс хоёр их наяд төгрөгөө өслөө. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 9.5 их наяд төгрөг буюу 70.4 хувийг гадаад зах зээлд борлуулжээ

ЧУЛУУН НҮҮРС БОЛОН АЛТНЫ ЭКСПОРТ ӨСЧЭЭ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний найман сард 9.5 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларт хүрчээ.

Экспорт 2019 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 715.8 сая ам.доллараар өсөхөд чулуун нүүрсний экспорт 294.8 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 199.8 сая ам.доллараар өссөн нь голчлон нөлөөлжээ.

Импорт өмнөх оны мөн үеэс 289.2 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 57.2 сая ам.доллар, үүнээс дизел түлш 99 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 176 сая ам.доллараа өссөн нь голчлон нөлөөлжээ

 

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бодит орлого өсөөгүй ээ 2019-09-12 202.126.89.42

иргэдийн худалдан авах чадвар ингэж их буурсан байхад бодит цалин өссөн гээд байх юм, цалингаас өөр орлогогүй иргэдэд бодит цалин гэдэг чинь бодит орлого нь шүү дээ. нэрлэсэн цалин нэмэгдсэн байж магадгүй, бодит орлого бол яагаад ч нэмэгдэх учиргүй, Намаас тавигдсан Статитикийн дарга намын бодлогоор худлаа тоо гаргачихаагүй байгаа даа

Avatar

Зочин 2019-09-12 202.9.43.250

ҮСГ гэж засгийн газрын захиалгаар иэдээ гаргаад байна. Авлигач төрийн цөөн албан хаагчдын цалин нэмэгдсэн баых.

Avatar

Зочин 2019-09-12 24.12.0.213

avilga avaad ch nemer alga

Avatar

зочин 2019-09-12 192.82.64.190

Үнэн тоо л хэлж байгаа байх даа

Avatar

иргзн искийн 2019-09-12 202.179.27.65

Цалин нь нэмэгдсэн юм бол Ард иргэдийн Амьжиргаа Яагаад дээшлэхгүй , Төрийн Албаныхан чинь Авилгалд өртөж Баригдаад байна, Энэ бүхэн Ард иргэд болон Төрийн Албаны ажилтангууды чинь Амьжиргаа доошилж буйг илтгэж байгаа бус уу, Гэтэл ҮСХ байсхийгээд л Цалин хөлс нэмэгдсэн гээд л авч өгөх юм,

Avatar

Зочин 2019-09-12 202.131.242.254

Ажигүйдлийн түвшин, ажил хайсан иргэдийн тоо, ядуурал хэдэн хувь болсон гэх мэт үзүүлэлт хаачсан бэ. Зөвхөн өссөн үзүүлэлт харуулаад, алдаа дутагдлаа нууж болохгүй

Avatar

Иргэн 2019-09-12 64.119.18.9

Нэрлэсэн дундаж цалин гэж ямар цалин бэ,? 2010 онд 600 мян.төг цалинтай байсан бол одоо 800 мян.төг. 3 дахин нэмэгдээгүй байх юм.

Avatar

Зочин 2019-09-12 103.229.121.180

Kkk, iim yum yariad nileen urt hugatsaand tsalin avchihlaa shuu.

Avatar

Зочин 2019-09-12 202.126.89.10

Statistic-n Ariunzaya, chi ingej xudal medee gargaad shorond orvoo? Eruugiin hereg shuu!!! Statistic-g uls torchdod taaruulj zarladgaa bolioroi chi

Avatar

Зочин 2019-09-12 202.131.245.243

Ардчиллын ачаар Монголд тэмбүү бүр замаа алдсан шүү дээ. Үндэсний статистикийн хороо нь ч айгаад бүр мэдээлэхээ больсон.

Avatar

MGL 2019-09-12 103.229.178.2

ОУ-ын статистикаар ДОХ илэрсэн нэг хүний цаана илрээгүй 500 хүн байдаг гэсэн. 500 хүн тутмын нэг нь илэрдэг юм байлгүй. 140 мянган ДОХ-тонтой байх магадлалтай л юм байна даа

Avatar

Зочин 2019-09-12 24.12.0.213

USA Chicago hotoor duuren DOK toi mglchuud bgaa gsn ene unen gseeen!!

Avatar

Зочин 2019-09-12 66.181.180.141

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДАРГАА ИНГЭЖ ШОУДАХГУЙ ЭЭ. УЛАМ Л АРД ТУМНИЙ ДУРГУЙГ ХУРГЭНЭ ГЭЖ ОЙЛГОХГУЙ АМЬДРАЛААС УГУЙ МОН ХОЛ БНДА

Avatar

mgl 2019-09-12 202.9.43.116

shal hudlaa, ajlaa hiij chaddaggui baiguullaga.

Avatar

Зочин 2019-09-12 49.0.212.48

Худлаа, наад чинь Хүүкийн нам засгийн сонгуулийн шоу, нам юу гэж хэл гэсэн, тэгж л хэлж байгаа нь тэр, бүр цагаандаа гарсан шдээ

Avatar

Бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ. 2019-09-12 202.131.245.243

Пэй, үнэн үү?

Avatar

Зочин 2019-09-12 103.68.107.22

Битгий шааааа. Дандаа эрх баригчдын захиалгаар худлаа мэдээлэл хийдэг газар энэ Статистик гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж