Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит 14-р хуралдаан болж 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаар “Эм Ай Ди Эй Си” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Апекс капитал ҮЦК”-д гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, “Их агдир” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Зарим үнэт цаасны компанийн албан тушаалтныг томилох, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл нэмж олгох, сэргээх шийдвэр гаргаж, нэг үнэт цаасны компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
Нэр бүхий хадгаламж зээлийн хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгалаа.
Эх сурвалж: СЗХ