ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ | News.MN

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга Ч.Алтанхуягийг есдүгээр сарын 9-ны өдөр АТГ-аас саатуулсан. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж буй талаар АТГ-аас мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр Ч.Алтанхуягийг өчигдөр /2019.09.11/ орой сулласан байна. Ч.Алтанхуяг нь өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашдаг байсан бөгөөд УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа аж.

НЭМЭЛТ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас н.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирсэнийг хэвээр баталж, Алтанхуяг, Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нь 2019-09-12 202.9.43.97

Нийтдээ 845 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 орон сууц, 1 үйлчилгээний барилга, 1 зуслангийн байшин, 4 авто зогсоолтой. · Тоёота Ланд круйзер-100, Тоёота Ланд круйзер-200 маркийн 2 автомашинтай. · 10 саяар үнэлэгдэх үнэт эдлэл · Дотоодын банк санхүүгийн байгууллагад 194.1 сая төгрөгийн хадгаламжтай · Гадаадын банк санхүүгийн байгууллагад нээсэн дансандаа 55.3 сая төгрөгтэй · Бусдаас авах 288.4 сая төгрөгийн авлагатай · Алтан ингүүмэл инвест ХХК-ийн 49.89 хувийг эзэмшдэг

Avatar

ЗТЯ-ны газрын дарга 2019-09-12 202.9.43.97

Д.Доржханд нь 575.8 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 1 дулаан зогсоолтой. 139.8 сая төгрөгөөр үнэлэгдэх 300 гаруй толгой малтай. 700 м2 газартай, 189.0 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй л гэнэ шүү ха ха ха хадгаламж бэлэн мөнгөний үлдэгдэл 209.0 сая төг гэнэ шүү

Avatar

иргэн 2019-09-12 202.126.89.110

эрүүл мэндийн даатгалыг цахимжуулж иргэдийг чирэгдүүллэхгүйгээр төрийн үйлчилгээг зохицуулах бодлогыг хэрэгжүүлж байгаа ажилдаа сэтгэлтэй сайн залуу шүү.
атг нь шалгаад энэ хүний үнэн зөвийг тогтооно гэдэгт эргэлзэхгүй байна.
хүний нэр төрийг идэхдээ мэргэшсэн хүмүүст хэлэхэд идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг жамтай.сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Avatar

Зочин 2019-09-12 103.10.22.76

Өө энэ чинь хүний цүнх барьсан ямар ажил хийж чаддаг нь харагдахгүй 1 далддага байсан. Шорондоо байсан бол болох байсан н**ш доо

Avatar

zochin 2019-09-12 202.21.111.218

Ene hun chini harin ch daatgalaa sain meddeg turshlagatai shudarga ajillaj baigaa hun dee.

Avatar

Ард түмэн 2019-09-12 202.131.238.166

НДЕГ-ын дарга нь нийгмийн даатгалаас мөнгө идэж байсан юм чинв даргатайгаа адил л байгаа байлгүй дээ

Avatar

Зочин 2019-09-12 202.55.188.33

Их л их зантай болсон хүн дээ одоо аптeкуудын НД ын хөнгөлөлтөөр эм авдаг зөвшөөрөл үнэнээрээ юмбайхгүй их л эотой бгаа даа Алтанхуягийг асуудалиай байхад эргээд албан ауил дээр тавьдаг нь буруу ш дээ хүн мундсан биш дээ намаар ажил өгдөгөө болисоор юмаа энж нөхрийг шалгах нь зөв ажилд авахдаа ч тэр ……..

Avatar

Daatgyylagch 2019-09-12 202.126.89.137

Eryyl mendiin daatgaliin togtolzoog uurchilj zah zeeliin zarchmaar ni ajillyylahgyi yamarch hyanaltgyi daatgal tulugchiig ev sanaani negdliin zarchim neriin dor shyldag daatgal nertei tatvar bolood ydaj bna iim hymyysiin ger byliig tejeeh gej tuluud bna shdee

Avatar

иргэн 2019-09-12 66.181.183.210

Мэдээлэл буруу байна. УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын биш, Энабиш агсаны туслахаар ажиллаж байсан юм

Avatar

Зочин 2019-09-12 150.129.143.68

2010-2012 онд НДЕГ-ын дарга байхдаа шимтгэлийн мөнгийг тэрбум тэрбумаар идсэн нүгэлтэй нөхөр шүү. Хэзээ нэг цагт нүгэл нүдэрээ гарч л таараа

Avatar

Зочин 2019-09-12 66.181.171.34

п***а юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж