Төмөр замын ослын хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургууль болно

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Төмөр замын ослын хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургууль болно

Төмөр замын ослын хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургууль болно

Дорноговь аймаг нь хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг байна.

Тиймээс төмөр замын ослоос урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд алба хаагчдыг сургаж дадлагажуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор “Төмөр замын гамшгийн удирдлага, хариу арга хэмжээ” сургалтыг “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулж байна.

Сургалтад Дорноговь аймгийн Онцгой байдлын газар болон Сайншанд, Чойр өртөөний 20 гаруй алба хаагч хамрагдаж, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын багш нараас туршлага судалж байгаа юм.

Мөн төмөр замын  ослын хор уршгийг арилгах, аврах ажиллагааны дадлага сургуулийг Монгол, АНУ-ын аврагчид хамтран зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж