Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүйгээр хутгалжээ | News.MN

Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүйгээр хутгалжээ

Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүйгээр хутгалжээ

Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүйгээр хутгалжээ

Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүйгээр хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 11-ний өдрийн 16.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст “Манай нөхөр хутгалуулчихсан гаднаас ороод ирлээ” гэх дуудлага иржээ.

Энэ дагуу шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суугаа иргэн Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних иргэн Ц-тэй гудамжинд тааралдан маргалдсан байна. Улмаар архины шилний хагархайгаар хүзүү тус газар нь зүсжээ. Үүний дараа гэрээсээ хутга авч гаран гудамжинд явж байсан 53 настай иргэн Б, 49 настай иргэн Э, 36 настай иргэн Н нарыг ямар ч шалтгаангүйгээр хутгалж гэмтээсэн байна. Дээрх этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шашинбат 2019-09-12 202.9.43.159

төрийн ажил нь хэрэлдэж х****л хэлж явагддаг баахан босоо хэвтээ гажиг юмнууд хаа сайгүй хүн айлгаж явдаг их хурлын гишүүд нь байнга хэрүүл уруул хйиж жагсаал цуглаан хйиж хүчирхиййлэлд иргэдээ дууах болсон зэргээс нийгэм нь зэрлэгшиж залуус буруу юм дуурайгаад байх болжээ хөөрхий

Avatar

Зочин 2019-09-12 202.21.116.4

Amerikjaad bnu guyu oird

Avatar

mgl 2019-09-12 202.9.43.116

Za gadaadad gardag nuguu balai herguud garch ehleh ni dee. Hotjil gedeg iim balai daa, eruul yum shig murtluu galzuu yumnuud ihsej baina.

Avatar

Зочин 2019-09-12 66.181.171.34

Жинхэнэ монгол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж