Банк хоорондын хөлбөмбөгийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Банк хоорондын хөлбөмбөгийн тэмцээн эхэллээ

Банк хоорондын хөлбөмбөгийн тэмцээн эхэллээ

Энэ жил Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Санхүүгийн салбарын 95 хувийг дангаараа бүрдүүлэгч банкны салбар 1991 онд "Банкны тухай хууль" батлагдсанаар хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэн билээ. Хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэнээс хойш арилжааны нийт 31 банк байгуулагдан, банкны үйлчилгээг ард иргэддээ хүргэж байсан бол өнөөдрийн байдлаар 14 банк үйл ажиллаагаа явуулж байна.

Эдгээр банкинд 15,000 гаруй банкирууд ажил амьдралаа холбон хөдөлмөрлөж байна. Жил бүр банкируудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх зорилгоор спортын олон төрлийн уралдаан, тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг.

Анх 2004 онд Хас банк санаачлан эх дэлхий дээрх хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй Хөлбөмбөгийн спортоор банкны салбарынхан анхны тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй. Банкны салбарт ажиллаж байгаа ажилтнуудын тодорхой хувийг мэргэжлийн тамирчид бүрдүүлдэг. Ялангуяа хөлбөмбөгийн спортоор хичээлдэг, хөлбөмбөгийн холбооны дээд лиг, нэгдүгээр лиг, хоёрдугаар лигийн болон сонирхогчдын багуудад тоглодог тамирчид банкны салбарт ажилладаг зэрэг нь банк хоорондын тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгодог юм.

Энэ жилийн банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Банкир-2019” тэмцээнийг тус тэмцээний отгон аварга болох Капитрон банк 2019 оны 09 сарын 12,13,14-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Нийт 15 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тус тэмцээнд Худалдаа хөгжлийн банк 4 удаа, Хас банк 3 удаа, Хаан банк 2 удаа, Төрийн банк 2 удаа, Голомт банк 2 удаа,  Капитрон банк 1 удаа тус тус түрүүлж аваргын цомыг өргөсөн байна. Дашрамд дурдахад 3 жил дараалан түрүүлсэн баг шилжин явах цомын эзэн болох дүрэмтэй ч одоогоор 3 жил дараалан аварга авсан баг хараахан гараагүй байна.

Банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний оноолтыг танилцуулбал,

Та бүхнийг баг тамирчдаа дэмжин хүрэлцэн ирэхийг урьж байна. Баг тамирчиддаа амжилт хүсье!

Тэмцээний зохион байгуулагч Капитрон банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж