Сонгогчдын саналыг цахимаар авах хэлбэрийг амжилттай туршиж байна хэмээн ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памцилова хэллээ. Ирэх 2020 онд цахимаар санал хураах 2500 цэг байгуулна хэмээн тэр хэлсэн байна.
Есдүгээр сарын 8-ны өдөр явагдсан Москва хотын парламентын сонгуулийн үеэр цахим санал хураалтын 30 цэгийг ажиллуулсан байна.
2021 он гэхэд ийм цэгийн тоог 5000-д хүргэх зорилтыг тавиад байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ