Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаагаар оросуудын гуравны хоёр нь мөнгөө хуримтлуулан, хадгаламж үүсгэх нь хамгийн зөв гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Судалгаанд оролцсон иргэдийн 66 хувь нь мөнгөө үрснээс хуримтлуулсан зөв гэсэн байна. Мөн 55 хувь нь өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийх цаг биш гэсэн байна.
Мөнгөө гэртээ биш банкинд хадгалах нь зөв хэмээн 47 хувь нь хариулсан байна.
Оросуудын 63 хувь нь рублийн, таван хувь нь ам.долларын, гурван хувь нь еврогийн хадгаламжтай байна. Харин огт хадгаламжгүй хэмээн 33 хувь нь хариулжээ.
Судалгааг 2019 оны наймдугаар сарын 27-ны өдөр 1600 хүнийг хамруулан хийсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ