Ахлах сургуулийн сурагчид үдийн хоолноосоо хордлого авчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13-р хороо, "Цэцээ гүн" сургуулийн байранд байрладаг "Уудам Монгол" ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байна. Улмаар 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж, таван сурагч гэрээр эмчлүүлж байгаа юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр, "Уудам Монгол" сургуульд есдүгээр сарын 11-ны өдөр өдрийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет олгогдож, нийт 103 сурагч, есөн багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ”Фаунд таун” ресторанаас нийлүүлдэг болох нь тогтоогдсон ажээ.
Мөн шалгалтын явцад тус сургуулийн 6-11 дүгээр ангийн дөрвөн хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүлсэн бөгөөд хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрсэн байна.
Э.АРИУН
иргэн 2019-09-12 139.5.216.128
Сургуулиудын үдийн хоол гэдэг юмыг зогсоогоочээ. Зохион байгуулалт хангалт хоол хийгчид шудрага эрүүл ахуйн нөхцөл хангаж чадахгүй нэр хэмээж хүүхдүүд хордож улсын зардал ашиггүй болж байгаа юм. Гэрээсээ зүсэм талх маслотай авч ирэхэд болно, эрүүл явна.
Зочин 2019-09-12 203.91.115.43
Хүүхэд хордсон байхад болж гэж байгаа хятад пезда чи үхээрэй, үдийн цай хөтөлбаюөр гэгчийг зогсоохгүй бол олон хүүхдийн аминд хүрэхээр байна шүү.
Хүүк 2019-09-12 49.0.212.48
Ха ха ха ха , болж
Ар 2019-09-12 202.126.89.134
Ireeduid hort havdraar hetsuudeh n dee