19 сурагч үдийн хоолноос хордож, ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

19 сурагч үдийн хоолноос хордож, ХӨСҮТ-д эмчлүүлж байна

19 сурагч үдийн хоолноос хордож, ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Ахлах сургуулийн сурагчид үдийн хоолноосоо хордлого авчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13-р хороо, "Цэцээ гүн" сургуулийн байранд байрладаг "Уудам Монгол" ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байна. Улмаар 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж, таван сурагч гэрээр эмчлүүлж байгаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр, "Уудам Монгол" сургуульд есдүгээр сарын 11-ны өдөр өдрийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет олгогдож, нийт 103 сурагч, есөн багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ”Фаунд таун” ресторанаас нийлүүлдэг болох нь тогтоогдсон ажээ.

Мөн шалгалтын явцад тус сургуулийн 6-11 дүгээр ангийн дөрвөн хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүлсэн бөгөөд  хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрсэн байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж