Оросын Сбербанк дэлгүүрээс хүнс, ресторанаас хоол хүргэх үйлчилгээг бизнесийнхээ нэг чиглэл болгохоор туршиж эхэлжээ. Энэ нь "СберМаркет" хэмээн нэрлэж буй бизнесийнх нь шинэ чиглэл болох ажээ.
Хүнсний үйлдвэрлэлийн зах зээлд Орост эрчимтэй хөгжиж байгаа ч олон улсын жишигт хүрэхгүй хэвээр байгаа юм. Ялангуяа хүргэлтийн үйлчилгээ маш сул хөгжилтэй байгаа учраас энэ орон зайг нөхөх зорилгоор туршилтаа эхлүүлжээ.
Дэлхийн хүнс үйлдвэрлэлийн зах зээлд оруулж буй хөрөнгө оруулалтын 60 хувь нь онлайн захиалгаар хүргэх үйлчилгээний чиглэлд байгааг Сбербанк онцолсон байна.
Оросын ресторануудын дата мэдээллийг 35 хувийг Сбербанк эзэмшиж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ