АНУ-ын шигшээ баг медалиас мултарлаа | News.MN

АНУ-ын шигшээ баг медалиас мултарлаа

АНУ-ын шигшээ баг медалиас мултарлаа

АНУ-ын шигшээ баг медалиас мултарлаа

Өмнөд хөршид болж буй сагсан бөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Тэмцээний 1/4 шигшээ тоглолт АНУ – Франц, Австрали – Чехийн шигшээ багуудын тоглолт өчигдөр /2019.09.11/ болж өндөрлөв. Энэ удаагийн тэмцээнд урьд өмнөх олимп, дэлхийн аваргад оролцож байсан бүрэлдэхүүнээс харьцангуй сул гэж үзэж байсан АНУ-ын шигшээ баг Францын шигшээ багт хожигдон медалиас мултарлаа. АНУ-ын шигшээ баг сагсан бөмбөгийн ДАШТ-д тогтмол оролцож ирсэн бөгөөд гурван удаа медаль хүртэж чадаагүй. Хамгийн сүүлд 2002 оны ДАШТ-ий зургадугаар байранд орж байжээ. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-д Францын шигшээ багт 89:79 харьцаатай хожигдон, ийнхүү медальгүй үлдэж байна.

Францын эсрэг тоглолтонд Д.Митчел 29 оноо авсан бол М.Смарт 11, К.Уокер 10 оноо авч бусад тоглогчид тун хангалтгүй байсан. Францын шигшээ баг энэ тоглолтонд маш сайн бэлтгэлтэй байсан. Үүнийгээ ч талбай дээр батлан харуулж 53%-тай довтолгоогоо амжилттай болгож байсан бол АНУ 44%-тай довтолсон. АНУ-ын шигшээ буулгаж авахад Р.Гобер, Е.Фурньер болон де Коло нарын тоглогчид шилдэг тоглолтоо үзүүлж байсан. Ийнхүү АНУ-ын шигшээ баг медалиас мултарч Францын шигшээ баг Аргентины эсрэг хагас шигшээд өрсөлдөхөөр боллоо.

Энэ өдөр мөн Австралийн шигшээ баг 82:70 харьцаатай Чехийн шигшээ багийг хагас шигшээд шалгараад байна. Хагас шигшээд Испани – Австрали, Аргентин – Францын тоглолт маргааш /2019.09.03/ Бээжин хотноо болно.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GONCHIG 2019-09-12 59.153.85.125

болор дуран ч мөн хог юм даа.Алдаа засаад л байгаа нь энэ үү.9 сарын 3 нд ч алаан болох нь дээ.ха хаха

Avatar

Зочин 2019-09-12 103.14.36.18

Yadjiihad garchig n yuma kkk

Avatar

Алдаагаа зас 2019-09-12 43.228.131.182

маргааш /2019.09.03/ бил үү Австралийн шигшээ баг 82:70 харьцаатай Чехийн шигшээ багийг хагас шигшээд шалгараад байна.
АНУ-ын шигшээ баг медлиас мултарлаа

Avatar

Зочин 2019-09-12 133.41.186.245

Медлиа гэж ямар ац нь байдаг юм. Усан толгойлсон нойлын ногоон тэг. Ямар ч юман дээр хариуцлагаггүй ханддаг нь энэ. Ийм улс яаж хөгжих вэ дээ.

Avatar

Зочин 2019-09-12 66.181.165.246

хариуцлагаггүй гэж ямар ац нь байдаг юм. Усан толгойлсон нойлын ногоон тэг. Ямар ч юман дээр … г.м. ккк

Avatar

Зочин 2019-09-12 202.179.2.250

хахахаааааа

Avatar

Медлиас 2019-09-12 202.170.71.157

медалиас….. зөв бичээ андуудаа

Avatar

News-н андууд нь 2019-09-12 103.14.36.18

Манай андууд бичиг үсэг сайн тайлагдаж амжаагүй байгаамаа

Avatar

Зочин 2019-09-12 202.131.241.210

хахахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж