АНУ-ын шигшээ баг медалиас мултарлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

АНУ-ын шигшээ баг медалиас мултарлаа

АНУ-ын шигшээ баг медалиас мултарлаа

Өмнөд хөршид болж буй сагсан бөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Тэмцээний 1/4 шигшээ тоглолт АНУ – Франц, Австрали – Чехийн шигшээ багуудын тоглолт өчигдөр /2019.09.11/ болж өндөрлөв. Энэ удаагийн тэмцээнд урьд өмнөх олимп, дэлхийн аваргад оролцож байсан бүрэлдэхүүнээс харьцангуй сул гэж үзэж байсан АНУ-ын шигшээ баг Францын шигшээ багт хожигдон медалиас мултарлаа. АНУ-ын шигшээ баг сагсан бөмбөгийн ДАШТ-д тогтмол оролцож ирсэн бөгөөд гурван удаа медаль хүртэж чадаагүй. Хамгийн сүүлд 2002 оны ДАШТ-ий зургадугаар байранд орж байжээ. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-д Францын шигшээ багт 89:79 харьцаатай хожигдон, ийнхүү медальгүй үлдэж байна.

Францын эсрэг тоглолтонд Д.Митчел 29 оноо авсан бол М.Смарт 11, К.Уокер 10 оноо авч бусад тоглогчид тун хангалтгүй байсан. Францын шигшээ баг энэ тоглолтонд маш сайн бэлтгэлтэй байсан. Үүнийгээ ч талбай дээр батлан харуулж 53%-тай довтолгоогоо амжилттай болгож байсан бол АНУ 44%-тай довтолсон. АНУ-ын шигшээ буулгаж авахад Р.Гобер, Е.Фурньер болон де Коло нарын тоглогчид шилдэг тоглолтоо үзүүлж байсан. Ийнхүү АНУ-ын шигшээ баг медалиас мултарч Францын шигшээ баг Аргентины эсрэг хагас шигшээд өрсөлдөхөөр боллоо.

Энэ өдөр мөн Австралийн шигшээ баг 82:70 харьцаатай Чехийн шигшээ багийг хагас шигшээд шалгараад байна. Хагас шигшээд Испани – Австрали, Аргентин – Францын тоглолт маргааш /2019.09.03/ Бээжин хотноо болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж