Холливудад хөл тавьсан монгол бүсгүй | News.MN

Холливудад хөл тавьсан монгол бүсгүй

ХҮМҮҮС

Холливудад хөл тавьсан монгол бүсгүй

Холливудад хөл тавьсан монгол бүсгүй

Нэр: Баярсайханы Ганчимэг

Төрсөн газар: Улаанбаатар хот

Мэргэжил: жүжигчин, загвар өмсөгч

Гэр бүл: Ээжтэйгээ хамт амьдардаг

Өндөр: 172 см

Жин: 52 кг

Ньюс агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт ХҮМҮҮС булангаа хүргэдэг билээ. Энэ удаагийн буландаа Английн кино, загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож, холливудын хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлж, алдартай жүжигчидтэй мөр зэрэгцэн алхаж яваа монгол бүсгүй Б. Ганчимэгийг онцолж байна.

Баярсайханы Ганчимэг нь Англи улсад 10 гаруй жил амьдарч байгаа ба саяхан болсон кино урлагийн томоохон үйл явдлуудын нэг Венецийн кино наадмын үеэр түүний тоглосон “Waiting for barbarians” кино дэлгэцнээ гарсан юм. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн "Зэрлэгүүдийг хүлээхүй" (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн уг киног алдарт жүжигчин Жони Депп продюсерласан байна. Өдгөө 76 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Венецийн кино наадмын улаан хивсний ёслол дээр монгол эмэгтэй холливудын алдартнуудтай хөл зэрэгцэн алхсан нь үнэхээр бахархалтай.

Б.Ганчимэг багаасаа л урлагт хайртай хүүхэд байжээ. Тэр тусмаа хувцасны загвар зохион бүтээх, зурах дуртай хүүхэд байж. Магадгүй түүний аав нь зураач хүн байсантай холбоотой байх. Мөн бага байхаасаа л барби хүүхэлдэйнд хувцас оёж, өмсгөж тоглох дуртай байсан тэрбээр эх орондоо байхдаа загварын “Үнсгэлжин”, “Монголын мисс” зэрэг олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байжээ. Англи улсад очоод GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд амжилттай оролцож, хэд хэдэн сэтгүүлд зургаа авхуулж байсан аж.

Эцэг, эх нь Архангай, Баянхонгор аймгийн хүмүүс бөгөөд дээрээ нэг ахтай айлын бага охин аж. Ээж нь түүний хувьд хамгийн дотнын, үнэнч дэмжигч нь юм.

“Аав маань надад үлгэр их уншиж өгдөг учир үлгэрт ч их дуртай. Үлгэрийн баатруудыг, номын зургийг их дагаж зурдаг байсан болохоор гурван настайгаасаа зураг зурж эхэлсэн. Аав их сайхан зурдаг хүн байсан нь ч зураг зурахад минь нөлөөлсөн. Юмны учир сайн ойлгож эхлээгүй байхдаа зурагтын дэлгэцээ хагалаад дотор нь байгаа бяцхан хүмүүсийг гаргаж, үзсэн киногоо  өөрийнхөөрөө найруулна гэж мөрөөддөг байж. Үзсэн кинондоо бараг долоо хоног амьдардаг хүүхэд байсан. Одоо бодоход өөрийн уран дүрслэл, бяцхан ертөнцдөө амьдардаг хүүхэд байжээ” хэмээн тэрбээр нэгэн ярилцлагадаа дурджээ.

Арваад жилийн тэртээ олон улсын загварын тайзан дээр өөрийгөө сорихоор Англи улсыг зорьсон бүсгүй 2016 онд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Лондон хотын “The City Lit” сургуулийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгсчээ. Ийнхүү тэр загвар өмсөхөөс илүү жүжигчний мэргэжилд илүү дурлаж, тэрхүү мэргэжилдээ амжилт гаргахаар зорьж яваа аж.

“Wonder Women”, “Ex Machina, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6”, Ronan-47 , “Waiting for barbarians”, “Mad Lord” “Sweet lies” зэрэг томоохон кинонд дүр бүтээгээд зогсохгүй A Boy On A Beach”, “Vinegar Tom”, “Love and Information”, “Much Ado About Nothing”, “The White Devil ”, “Sweeney Todd”, “The Snow Queen” зэрэг тайзны бүтээлүүдэд тогложээ. Дээрх кино төслүүд дээр ажиллаж байхдаа тэрбээр Киану Ривз, Жони Депп, Роберт Паттинсон зэрэг холливудын алдартнуудтай хамтран ажилласан юм.

Харин түүнд эх орондоо ирж кинонд тоглох боломж олдвол түүхэн кинонд тоглож, бүр бүтээхийг хүсдэг гэнэ.

Жүжигчний мэргэжил гэдэг тийм ч амар ажил биш. Ялангуяа тэр том зах зээлд маш их өрсөлдөөнтэй учир өдөр бүр л яг тамирчин хүн шиг бэлтгэл сургуулилт хийж, өөрийгөө дайчилж байдаг. Тиймдээ ч түүнд шантрах үе бишгүй тохиолддог ч “Унавал босоод хормойгоо гүвээд бос” гэдэг монгол ардын үгийг санан зорилгынхоо төлөө цааш урагшилдаг гэдгийг ярьж байсан юм.

Түүний үзэсгэлэнтэй зурагнуудаас

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-12 174.197.21.148

Zarim hvmvvs ataarhaad umduu norgoj baih shig

Avatar

Зочин 2019-09-12 73.92.12.67

Харин узэсгэлэн гэхээсээ Холливуудын " дэндуу том " найруулагчдын нудэнд ертехеер нэг тийм " сонин, эгэл биш " дур байнаа. Ялангуяа Депптэй авахуулсан зураг дээр. Хоп гэвэл ургээд цахилах гереес шиг, эсвэл ……нутаг руугаа гуйх гээд……

Avatar

Зочин 2019-09-12 73.92.12.67

Тэр HYД – ийг нь харцгаа даа

Avatar

Зочин 2019-09-12 73.92.12.67

Холливууд дэлхийн бух жужигчин болох сонирхолтой хумуусийн мереедлийн эцэс гэдэг утгаараа тэнд хел тавьж буй анхны охин олон хумууслийн атаархал эгдууцлийг теруулж байж болно. Харин Холливууд ийг монголчуудад жирийн нэгэн киноны продакшн болгох уйлсэд хел тавьж байгаа сайхан монгол охиныг дэмжиж талархан сайн сайхан амжилтыг хусэх хэрэгтэй. Энэ охины араас еер олон охин авьяас узэсгэлэнгээрээ монголын мерийг Холливуудад бичээд л явна

Avatar

Бат 2019-09-12 202.126.89.82

Сайхан, төрцөн амьтан байнал…

Avatar

Zochin 2019-09-12 114.40.117.142

Mongol ohinoor baharhaj bn, er ni manai mgl ohidud haana ch dasan zohitsood saihan amidraad ywah chadaltai tsaanaa neg hiimoritoi adtai bdag shv.

Avatar

Зочин 2019-09-12 66.181.188.190

Сайхан бүсгүй байна. Хөөрхөн ч өвөрмөц дүр төрхтэй, биеэ сайхан авч явдаг бололтой. Мэдээж авъяас чадвартай болоод гадаадад кино урлаг, шоу бизнесийн ертөнцөд хөдөлмөрөө үнэлүүлж байгаа байх. Хүссэн нь тэгж гарч ирж чаддаггүй юм. Амжилттай яваа сайхан Монгол бүсгүй байна шүү дээ. Та нар яагаад сайн сайхан үг хэлэхийн оронд хэрэггүй муу үгийн зэв чулууднам? Улам их амжилт, аз жаргал хүсье. Монголынхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан сайн жүжигчин болоорой.

Avatar

ЗОЧИН 2019-09-12 202.9.42.191

АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Avatar

зочин 2019-09-12 64.119.23.214

Болж л байна. Сайхан монгол бүсгүй байна. Хэнээс ч гуйхгүй ажил, амьдралаа болгоод дээр нь
алдартнуудтай кинонд тоглоод болоошд. Юугий нь гоочилдийн, нэг нь ч гэсэн хүн шиг яваг.

Avatar

Зочин 2019-09-12 192.82.64.248

Waiting for barbarians Premiere geed Youtube deer haigaad uzeerei. Kinonii tuhai, yariltslaga baigaa. Johny Depp, Mark Ryley bolon manai ene busgui, nairuulagh geed 4 hun hewleliin hural maygiin yum hiij baigaa. Manaihan aria denduu buduuleg, haranhui yumaa. Arai ch dee. Jaahan hundetgeltei, soyoltoi, bolowson bai l daa. Niiteeree ter deelee tailaad chichreed baigaa chulootiin ohinii aaw shig l ayaglaj baina shuuu

Avatar

Зочин 2019-09-12 103.9.90.98

амжилт мундаг байна

Avatar

Зочин 2019-09-12 182.160.33.47

еооо үүүнээс царайлаг охид бииишдээээээээээээээээ

Avatar

Зочин 2019-09-12 202.131.225.150

erguu dagz min tsarailag bailaa geed hend heregtei ym. Ter tsarailaguud chin hiisen zuil yu bn.

Avatar

иргэн 2019-09-12 139.5.216.128

Ээ биеэ бодоорой хэт турж болохгүй шүү миний дүү. Сайхан яваад нь баяр хүргэе.

Avatar

Зочин 2019-09-12 78.175.51.107

Хамт нэг зургаа л авхуулаа биз дээ, манайхан нэрд гарсан хэн нэгэнтэй зургаа хамт авхуулсанаа хэтэрхий дэгсдүүлж ярих юм, гэтэл дэлхийн нэрд гарсан хүмүүстэй жинхэнэ холбоотой, зургаа авхуулах байтугай хамтран ажиллаж байсан цөөн хэд хүмүүс байдаг тэдний тийм зургийг би ингэж дэлгэхийг ер харсангүй, ялгаа нь үүндээ байна

Avatar

Zochin 2019-09-12 222.224.143.248

Yaanaa chi buur ataarhaj uhlee. Arai l uruvdmuur uu ugui yu? hahahahaha

Avatar

Зочин 2019-09-12 49.0.212.48

Сүүлийн үед холивуд чинь баахан улаантан хятадуудыг л кинондоо хэдэн арваар нь оролцуулах болсон доо чааваас

Avatar

Ц 2019-09-12 203.91.112.162

Хятад загвар өмсөгч биш юм уу? Яг ийм царайтай хятадын загвар өмсөгч байдаг.

Avatar

Зөв. 2019-09-12 203.91.112.162

Тийм. Төстэй царайтай хятад модель 2 ч бий.

Avatar

Зочин 2019-09-12 66.181.181.90

нөгөө тоглосон кино нь "зэрлэгүүдийг хүлээхүй" хха таарч дээр эцэг өвгөдийг нь доромжилсон кинонд тоглосноо их юманд бодож хөөрч явдаг эргүү балай хүүхэн хүнд бас мөнгөөр үнэлэшгүй өв соёл үнэт зүйл гэж байдаг. өөрсдийг нь доромжилоод байхад бодит түүхийг нь гуйвуулаад байхад өөрсдийнхөө нүүр лүү нулмуулан байж ийм кинонд тоглох эмэгнэлтэй өрөвдөлтэй арчаагүй байгаагийн шинж

Avatar

Зочин 2019-09-12 202.179.26.37

Уран сайхны кино гэж уран сайхны киног л хэлдэг юм даа.

Avatar

болдоо 2019-09-12 202.126.89.166

баяр хүргэе, хүссэн болгон холливүүдэд тоглож чадахгүй ш дээ, том амжилт шүү, чиний өөрийн чинь сайных ш дээ …. аз жаргал, сайн сайхныг хүсье дүүдээ …

Avatar

Зочин 2019-09-12 66.181.161.68

Нэг ч гэсэн монгол бүсгүй өөдтэй өнгөтэй явбал болоо шдээ! Ашгүй дээ, амжилт хүсье!!!!

Avatar

Зочин 2019-09-12 192.82.65.175

Байдаг л нэг дажгүй л хүүхэн байна. Баяр хүргье амжилт хүсье, Улаанбаатарын гудамжаар дүүрэн үүнээс гоё охидууд байж л байна, хөдөөгүүр ч дүүрэн гоч охид гунхаж л явна. Яах вэ нэг монгол охин тэндээ хийх юмаа хийж л байг л дээ. Дажгүй ээ,

Avatar

bbb 2019-09-12 202.9.45.157

tiim huurhun huuhen bish yum biy n gaigui yum aa az n taarval zaaval huurhun bish ch ene huhen shig garch irdeg l yum bn

Avatar

ЫАБ 2019-09-12 103.11.195.34

Жинхэнэ од байна. Юуун нөгөө таваг шиг хар батцэцэг кк Жинхэнэ гоё хүхэн банйа.

Avatar

Зочин 2019-09-12 50.79.42.115

hahaha tavag shig gesen neeree tiim yum baina hahahaha

Avatar

Зочин 2019-09-12 202.9.43.79

Ямар батцэцэг вэ.

Avatar

Zochin 2019-09-12 150.129.141.20

Tom amjilt khusie. Bakharkhaj baina.

Avatar

dfg 2019-09-12 66.181.161.12

b*** gej banz h** gej havtgai gachin matar shd oligtoi ch hohoj chadahgui gudas shuu dee

Avatar

Зочин 2019-09-12 202.21.127.165

Чи энэ тэнэг юмаа яриад Тамын тогоондоо тэлчлээд байж байна, хаашаа ч гарахгүй, хэзээ ч өөдлөхгүй. Харин энэ бүсгүй ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ДҮҮЛЖ байна, чи яаж ч чадахгүй!!!!! Намгийн мэлхий минь гуаглаад л байж джж. чиний эргэн тойрны хүмүүс ямар их зовж амьдарадаг бол, бүүүр өрөвдчихлөө!!!

Avatar

болдоо 2019-09-12 202.126.89.166

тамын хар тогоондоо ийм тэнэг юмаа яриад явж бай даа, зайлуул ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж