Гаднын соёлын нөлөөгөөр монголчуудын аялга бүдгэрч байна | News.MN

Гаднын соёлын нөлөөгөөр монголчуудын аялга бүдгэрч байна

Гаднын соёлын нөлөөгөөр монголчуудын аялга бүдгэрч байна

Гаднын соёлын нөлөөгөөр монголчуудын аялга бүдгэрч байна

Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян бэ монгол баян

Хэл, хил, мал гурваасаа салбал

Хэн эмгэнэлтэйв, Монгол эмгэнэлтэй! гэж Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн Зундуйн Дорж хэлсэн энэхүү шүлгийн мөрт монгол хүн бүхэнд хамаатай асуудал болжээ.

Дэлхийд ганцхан нүүдлийн соёлтой монголчуудын брэнд яруу тансаг монгол хэл, уртын дуу, хөөмий, морин хуур, үндэсний дээл нь гэхэд хилсдэхгүй. Ингээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн, доктор Д.Мэндсайхантай соёлын биет бус өвийн хамгаалалтын асуудлаар ярилцлаа.


-Орчин цагт даяарчлалын нөлөөгөөр дэлхий "хавтгай" болж байна. Техник, технологийн хөгжлөө дагаад асар их мэдээлэл дунд бид амьдарч байгаа. Энэ бүхний нөлөөгөөр соёлын биет бус өв, соёл дунд үндэсний ёс заншлаа авч үлдэх асуудал яригдах боллоо. Тэр тусмаа хүүхэд залуус монгол ахуй, соёл, уламжлалт зан заншлаа мартаж байна гэх шүүмжлэл бий?

-Ер нь биет бус соёлын өв нь матери дээр зөвхөн гар урлалд уламжлагдан үлдсэн. Биет бус соёлын өв нүдэнд үзэгдэхгүй тул оюунаас оюунд уламжлагддагаараа өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Ерөнхийдөө язгуурын соёл, сэтгэлгээний абстракт шинж чанартай юм. Гэтэл өнөөдөр гаднын орнуудын соёлыг бид өөриймшилөлгүйгээр шууд л хэл соёл, ахуй амьдралдаа ашиглахад язгуурын соёл минь уусч үгүй болдог. Хүмүүсийн ахуй амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд түүнийг дагасан гадаад соёлын нөлөө түгэн дэлгэрч байна. Энэ нөлөөнд л бид хөлөө алдахгүй байх нь чухал.

Даяарчлагдах тусам гаднын орнуудын соёл нэвтэрнэ. Үүнийг бид өөриймшүүлж, уламжлалт ахуйн соёлтойгоо хослуулан ашиглах нь л зүйтэй. Жишээ нь, дээл бол монгол түмний үндэсний хувцас. Дээлний материал болох торго дурдан гэхэд л дорно зүгийн уламжлалт ахуй соёлтой салшгүй холбоотой. Энэ бол монголчуудын бий болгосон эд материал биш юм. Харин торго, дурданг ашиглаж дээл хийх нь гаднын соёлыг өөриймшүүлж буй л нэг юм.

-Тухайн улс орны соёлыг шууд хэрэглэнэ гэдэг нь монголчуудын язгуур соёл алдагдаж байна гэсэн үг үү?

-Монголчуудын мэндлэх, хүндлэх соёл алдагдаж, гадаад улс орнуудын соёлын давамгайлал харагдаж байна. Залуус өөр хоорондоо уулзаж, мэндлэх, ярихдаа л гадаад үг их ашигладаг болсон шүү дээ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дугаар заалтын дагуу соёлын биет бус өвийн “Нүүдэлчин наадам”-ыг зохион байгуулсан. Одоогоос хоёр жилийн өмнө 2017 онд зохиогдсон энэхүү наадмаар хавар, зун, намар цагийн биет бус соёлын өвийн төрөл зүйлийг харлаа. Шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил, гадаад харилцааны нээлттэй бодлогын үр нөлөөгөөр монгол үндэстэн угсаатнуудын нутгийн аялга их бүдгэрч, нийтлэг аялгатай болж буй нь ажиглагдлаа. Монголд нутаг нутгийн өөр өөрийн гэсэн өвөрмөц аялгатай ард түмэн амьдардаг. Гэтэл эдгээр өөр өөрийн гэсэн олон янзын өвөрмөц аялага жилээс жилд бүдгэрч нэгдмэл аялга болох шинжтэй байна.

Гадаад үг хэллэгүүдийг бид өөриймшүүлэхгүй шууд авч хэрэглэхийн нөлөөгөөр оюуны соёлын уусалтад нэрвэгдэж байгаа юм.

Хэл,бичгийн соёлдоо гадаад үг хэллэг ашиглахын нөлөөгөөр аман уламжлал хэр их алдагдсан бэ?

-Монголчууд өнөөдөр хэдийгээр оюуны соёлын уусалтад өртөж байгаа нь үнэн боловч дэлхийн зарим улс орнуудтай харьцуулахад уламжлалт ёс заншил, аман соёлоо харьцангуй онгоноор нь авч үлдэж буй. Бидний биет бус соёлын өвүүд харьцангуй онгон дагшин хэвээрээ байгаа юм. Аман соёлын илэрхийлэл нь аялгуут болон аялгуут бус гэсэн том хоёр төрөлтэй байдаг. Монголчуудын ерөөл магтаал улс орнуудад байдаг ч ихэнх нь магтаалын хэлбэртэй. Харин ерөөл бол монголчуудын язгуур соёл, биет бус соёлын өв юм. Олон жил тасарсан энэхүү биет бус соёлын өвийг сэргээж, уламжлуулан авч үлдээх олон арга хэмжээ, уралдаан зохион байгуулж байгаа. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Өмнөговь аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжил арга зүйн дэмжлэгтэйгээр ерөөлч магтаалч нарын холбоо хамтран магтаалч нарын улсын зөвлөгөөн, уралдааныг зохион байгуулах юм. Монголчууд бэлэн цэцэн үгтэй, ерөөл магтаалыг их хэлдэг ард түмэн.  Сүүлийн жилүүдэд энэхүү биет соёлын өв алдагдаж байна.  Хурим найр, хүүхдийн даахь үргээх ёслолд дэгийн ёсгүй болсон. Монголчууд бид аливаа найр наадамд “найрын гурван дуутай, наадмын гурван даваатай” гэдэг шиг найранд ирсэн зочин энэхүү дэг ёсоо сахидаг, дэгийн дагуу ерөөл, магтаал хэлдэг ёстой. Ер нь бид их бага хэмжээгээр бэлэн цэцэлдэг ард түмэн байгаа юм. Аман соёлыг бэлэгшээж амны билгээс ашдын билэг гэж үгэнд их ач холбогдол өгч байсан. Тиймээс алдагдаж буй энэ ёс заншлыг цаашид уламжлуулан үлдээхийн тулд дээрх уралдааныг зохион байгуулдаг болсон юм. Уралдаан тэмцээний хэлбэрээр алдагдаж буй биет бус соёлын өвийг авч үлдэх, өвлөн уламжлагчийг тодруулах, өвлөн уламжлагчдаар дамжуулан шавь, гэр сургалт явуулж энэхүү биет бус соёлын өвийн төрөл зүйлээ хамгаалах ажлыг хийж байгаа юм.

-Суурин иргэншилд шилжихийн нөлөөгөөр өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн тэрхүү ахуй соёл, зан заншлыг хэрхэн авч үлдэх ёстой вэ?

 -Бидний өвөг дээдэс байгаль цаг уур, амьдарч буй орчин нөхцөлтэйгээ зохицож, оршин тогтнох монгол хүний арга ухаан, соёл, зан заншлаа авч явж, өвлөн уламжлуулсан. Өмнө нь байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч байсан бол шинжлэх ухаан техник технологи хөгжихийн хэрээр өөрсдийн амьдралын хэв маягт зохицох хиймэл байгалийг бий болгож, түүнийгээ улам хөгжүүлэн амьдарч байна. Иймд хиймэл байгальд монгол оршихуйн ухаан, язгуурын соёлоо хөрсийг нь таслалгүй шилжүүлэн суулгах учиртай. Зохиомол байгаль гэдэг нь байгалийн хүчийг ашиглаж бий болгосон барилга байгууламж, тог цахилгаан, интернет сүлжээг хэлж буй юм. Дэлхий нийтэд энэхүү зохиомол байгаль нь цаашид илүү хөгжих тул өөрсдийн биет бус соёлоо авч үлдэх, хамгаалах шаардлагатай. Ер нь бидний амьдралын хэв маяг, харилцааны соёл өөрчлөгдөж, үгийн санд ч харийн үг их орж ирж байна. Ахуй амьдрал өөрчлөгдөх тусам язгуурын соёлтой үгүүд хэрэглэгдэхээ больсон. Энэ бүхэнд бид хэрхэн соёлын хөрсөө авч явах вэ л гэдэг асуудал хөндөгдөж буй. Уг хөрсөө авч явж буй тохиолдолд монгол монголоороо л байна. Ингэснээр бусад орноос соёлоороо ялгарна. Монгол хүнийг соёлоор нь л үнэлдэг.

Гадаад үг хэллэгээс гадна гаднын баяруудыг тэмдэглэх нь хэр зүйтэй вэ. Энэ асуудалд олон нийт хоёр талд хуваагдах асуудал үүсдэг. Ялангуяа шинэ жил, halloween зэрэг . Энэ баярыг эсвэл өөриймшүүлэх нь зүйтэй юм уу?

-Харийн соёл, гаднын орнуудыг баярыг тэмдэглэх нь хувь хүний эрхийн асуудал. Тэгэхээр тухайн баяр нь улс орон бүртээ л өөр өөрийн гэсэн ач  холбогдолтой. Гэхдээ хэт их туйлширч болохгүй юм. Нэг харийн соёлыг нутагшуулахын хэрээр өөрийн язгуурын соёл уусч үгүй болдог. Нэг соёлд нөгөө соёл уусдаг.

-Монголчуудын соёлыг гаднын орнуудад түгээн дэлгэрүүлэх, өөриймшүүлэх нь хэр зохистой юм?

– Монгол соёлыг харийн нутагт ашиглах нь сайн. Монголчуудын соёл зан заншил дэлхий нийтэд танигдаж л байна. Миний харж буйгаар гадаад дахь монголчууд маань өөрийн язгуурын соёлоо санагалзаж, үр хүүхдүүддээ уламжлуулан үлдээх эрмэлзэх их байна. Наадмаа хийж, цагаан сараа хийж байна. Уламжлалт баяр наадмаа амьдарч буй улс орондоо хийж байна. Гэхдээ цаашид хамгаалалтын асуудалд бодох цаг нь ирсэн. Монгол хүний урсгал гаднын орнуудыг чиглэхийн хэрээр тэрхүү орон зайг харийн урсгал орж ирж эзэлж байдаг. Тиймээс олон талаас нь бодох хэрэгтэй.

-Сүүлийн үед монгол хэл мөхөх тухай асуудал яригдах боллоо. Үүнийг хэрхэн харж дүгнэж байна вэ?

– Монгол хэл мөхнө гэдэгт би итгэдэггүй. Газар нутагт маань монгол ахуй, уламжлалт ёс заншил минь байна.  Монгол хүний ген байхад хэдий харь улсын соёл, зан заншилд уусч өөр улсад амьдарсан ч эх нутагтаа ирэхэд эх хэлээрээ ярьж, уламжлалт ахуйгаа амьдарна. Хичнээн монгол хэлээрээ тааруухан ярилаа ч сэтгэл нь монгол хэвээрээ л байх болно.

– Манай улсад соёлын биет бус өвөө хамгаалах асуудал өнөөдөр ямар түвшинд байна вэ?

-Соёлын биет бус өвийг яаралтай авран хамгаалах соёлын биет бус өв, хүн төлөөллийн соёлын биет бус өвийн жагсаалт гэсэн хоёр зүйлээр ангилагдна. Үүнээс яаралтай авран хамгаалах соёлын биет бусын жагсаалтад цуур, язгуур урлаг, ерөөл гэх мэт 16 төрөл зүйл байна. Эдгээр төрөл зүйлийн соёлын биет бус өвийг авран хамгаалах Засгийн газрын тогтоол гарч, өмнөх жилүүдэд тусгай хөтөлбөрүүд гардаг байсан. Жишээ нь, Монгол Улсад одоогоос найман жилийн өмнө цуур хөгжмийг өвлөн уламжлагч таван хүн байсан нь энэхүү биет бус өв соёлын уламжлал тасрахад хүрсэн юм. Иймд Засгийн газрын тогтоолоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, цуур хөгжмийг уламжлуулан үлдээгчдээр дамуулан шавь, гэр сургалтыг явуулсны үр дүнд өнөөдөр цуур хөгжим авран хамгаалагдсан.

-Соёлын биет өвийг улсын тооллогоор бүртгэдэг ч биет бус өвийг бүртгэдэггүй гэсэн үү?

-Манай улс өөрийн гэсэн соёлын өвийн бүртгэлийг явуулдаг. Өвийн бүртгэлд хамгийн гол судалгаа, мониторинг хийдэг байгууллага нь Соёлын өвийн үндэсний төв юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд нэг удаа, соёлын хөдлөх дурсгалт тооллогыг дөрвөн жилд нэг удаа, соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жилд нэг удаа улсын хэмжээнд явуулна гэж заасан. Энэ дагуу манай улс 2015 оноос улсын хэмжээнд соёлын биет өвийн тооллогыг явуулж, нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай болсон. Энэ жил дөрөв дэх удаагийн улсын тооллогыг амжилттай явууллаа. Тооллогын тайлан мэдээг Засгийн газар, УИХ-д хүргүүлэх бэлтгэл зохион байгуулалтын ажил дуусч байгаа тул ямар нэгэн тоон мэдээлэл, дүн шинжилгээ хэлэх боломжгүй. Биет бус соёлын өвийн улсын хэмжээнд тооллого хийгдээгүй. Ирэх онд анхны үзлэгийг хийх бэлтгэл ажлыг хангахаар зохион байгуулж ажиллаж байна. Товчхондоо, биет соёлын өвийн улсын тооллого шиг биет бус соёлын өвийн үзлэг, тооллого өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа юм. Өнгөрсөн жилээс соёлын биет бус өвийг хамгаалах асуудал маань дараагийн шат руу шилжих асуудал шийдвэрлэгдсэн.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-09-12 202.179.31.24

Gadnihani soyoliin nuluuguur shine ugnuud olnoor bii bolj bna. tuhailbal: shoudah, shopin hiih, diisleh, taksidah, shareleh, pc-deh, live-dah, goimondoh, pizzadah, boevikdoh, bandah, blokloh geh met

Avatar

Зочин 2019-09-12 202.21.116.130

Гадаад үгийг монголчлоод хэлэндээ оруулаад явахаас өөр арга байхгүй. Угаасаа л бүх хэл тэгж явж ирсэн. Японд л гэхэд ТВ г тэрэби, эйр кондишныг эакон гээд явах жишээтэй. Манай цуйван, бууз, мантуу бүгд л хятад үгнүүд.

Avatar

Зочин 2019-09-12 213.87.151.59

Тэглээ гээд нээх гадаад хун болж харагдах гэж маяглаад тэнэгтээд байгаа ердийн монгол нэрийг хуртэл тогсголийгнь гадаадаар сонсогдуулах гэж тэмуулээд байдаг залуучууд бол естой утгаггуй тэнэг санагдаад байдаг. Жишээнь Болдко,Ариунка гэх мэт нэрийнхээ тогсголд тэнэг юм залгаад мангартаад байдагнь унэхээр инээдтэй санагддаг.Зарим монгол нэрэнд зохиод байдгийг бас дурдах хэрэгтэй.Жишээнь Эрдэнэбат гэдэг хунийг Эрка,Нямдоржийг Нямка г.м

Avatar

Олхон 2019-09-12 78.221.13.221

Монгол Улсын бүх бага сургуульд гадаад хэл заахыг нь хориглох хууль санаачил аа. Монголоороо ярьж, бичиж чадахгүй байж юун гадаад хэл. Үүний дараа үндэсний хэл соёл, зан заншил гэж ярисан нь дээр.

Avatar

зочин 2019-09-12 202.131.227.30

Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байна Хувьсан өөрчлөгдөж байж л энэ дэлхий дээр үлдэнэ
Жишээ нь онгоц гар утас хэрэггүй байгалийн баялагаа ашиглахгүй гээд л байвал ядууралд хүрч амархан бусад оронд эзлэгдэж улс үндэстэнээрээ мөхөх аюултай Энэ даяарчлагдаж байгаа дэлхийд улс маань хүчирхэг байж л хэл соёлоо авч үлдэнэ
Үүнйи тулд хүчирхэг ёс суртахуунтай үнэнч шударга эх орноо хайрладаг хойч үеээ зөв хүмүүжүүлэх зайлшгүй шаардлагтай
Түүнээс биш дотри хагаралдах аюултай Жишээ нь Халх дөрвөд

Avatar

Зочин 2019-09-12 202.179.25.133

ойрад аялгын хувьд бүр Чингис хааны үеэс л бусад монгол аялганаас багахан ялгаатай гэж түүх сурвалжид тэмдэглэсэн. эртний монгол аялга хамгийн ойр хадгалагдаж үлдсэн нь барга аялга гэх юм байна лээ.

Avatar

Зочин 2019-09-12 49.0.212.48

Тэртээ тэргүй соц-ийн үед оросын тоглоомын улс байхдаа хэл сэтгэхүйгээ баллуулцан байж тэр ч одоо өнгөрсөн байхаа, бол л доо, левчик, ботинк, пальто, куртик, палааж, туфел гээд л өмсөж зүүх, идэж уух, эдлэж хэрэглэх бүх юмаа бараг оросоор хэлдэг биз дээ

Avatar

Зочин 2019-09-12 213.87.151.59

Наад монголчилсон орос угнууд чинь унэндээ асар олоншдээ. Ялангуяа машин техниктэй холбоотой угнууд орлоод хэлэх монгол томьеоугуй учраас орос угийг монголчлоодл туучихдаг.Очер дугаар, гээд бас их нутагшсан уг байна.За тэгээдл ногоо техникийн талруугаа бол будаашд Хумлятор,астачер….

Avatar

зочин 2019-09-12 202.131.225.197

аялаг чухал бишээ харин ч 1 байвал зүгээрв Гол нь зөв уран сайхан ярьжь бичихэд анхаармаар байна, Монгол хэлнийхэн өмнөх сайхан дүрмийг бантан болгосноор өөрөөр юм хийсэнгүйв Бүх хэьлэл мэдэээллийн болон урлагын газарт хэл ярианы зөвлөмж батлуулан өгөх ёстой, хянаж торгодог байвал хэвших нь дээр байх,

Avatar

Зочин 2019-09-12 43.242.242.59

Өвөрмонгол, Шинжааны монголчууд, Халимаг, Буриад монголчуудыг халх аялгаруу оруулах хэрэгтэй. Монголчууд бид даяаршиж байгаа энэ үед Монгол гэсэн нэг л хэлтэй болсон нь дээр. Нэг цул юмыг уусгахад хэцүү. гэтэл халимагуудын яриад бидэнд ойлгоход хэцүү байдаг. Мөн ОХУ-ын буриадууд эх хэлээрээ бараг ярихгүй байна. Халимаг буриадууд цөөхүүлээ учир эх хэлээрээ ярихгүй орос хэлээх ярьж түүнийгээ соёлтой хэл гэж үзэж байна. Халх хэлийг өөрийн болговол тэд өөр хоорондоо хангалттай ойлголцоно.

Avatar

тэд өөрсдийг аялагаар ярьж байгаа 2019-09-12 199.249.230.65

халх аялага бол яавч монгол аялага биш захиргаадалтын үед бүгдэд сургасан багас ястаны аялага ренчины ярьж байсан.

Avatar

Зочин 2019-09-12 202.179.27.60

Тэгээд шотландуудыг лондон аялагаар ярь гэхиймуу х** гэнэ биз.

Avatar

халх аялага хятад аялага 2019-09-12 46.182.106.190

халх аялага бол хятадын аж ахуйтай их үүссан аялага лаа лантуу зээтүү лууван байцаа гээд бараг хятадаар ярьж байгаатай ялгаа байхгүй хятад, түвжсэн аялага юм их бузар

Avatar

халх аялага хятад аялага 2019-09-12 46.182.106.190

лантуу лууван лаа байцаа гэх зэрэг үгтайгээ бараг зэрэгцээ болсон урьдаас ирсэн халх аялага бараг хятад хэл дөө

Avatar

Монгол 2019-09-12 122.201.21.4

Монгол хэлээ гэж яриад юуч хийдэггүй хэдэн хөлдүү толгойнууд байх юм!!! Юуны өмнө хотоор дүүрэн гадаад хэл дээрх хаяг,тэр зурагтаар гаргаад залхааж байгаа солонгос мэтийн кино,энэ дурак залуусын зохиогоод байгаа хаана ч байхгүй шинэ хэллэгэ,урлаг зурагтын нэвтрүүлэгч нарын хэллэг зэрэг зүйлд эн тэргүүнд өөрчлөлт хийх ажлууд их байх юм?!?! Нүдэн дээр чинь хийх ажлууд чинь байнаа,сул цалингуут минь..,,,

Avatar

Зочин 2019-09-12 66.181.171.34

Монгол хэл, уран зохиол, түүхийн багш нар ажлаа хийхээ больсон шүү дээ. Биднийг бага байхад байнга ном уншуулж, шүлэг цээжлүүлж, уран уншлага хийлгэдэг байлаа. Бас маш цэвэрхэн бичүүлж сургадаг байжээ. Өнөөгийн байдлыг харахад монгол хүн улам л доройтсоор байна даа. Энэ бол алсдаа тусгаар тогтнолоо алдахын эхлэл юм даа. ХАРАМСААД БАРШГҮЙ.

Avatar

Зочин 2019-09-12 66.181.171.34

Монгол хэл, уран зохиол, түүхийн багш нар ажлаа хийхээ больсон шүү дээ. Биднийг бага байхад байнга ном уншуулж, шүлэг цээжлүүлж, уран уншлага хийлгэдэг байлаа. Бас маш цэвэрхэн бичүүлж сургадаг байжээ. Өнөөгийн байдлыг харахад монгол хүн улам л доройтосоор байна даа. Энэ бол алсдаа тусгаар тогтонолоо алдахын эхлэл юм даа. ХАРАМСААД БАРШГҮЙ.

Avatar

Зочин 2019-09-12 139.5.219.193

Зочин

Энэ Дэлгэрцэцэг өөрөө яасан муухай найруулгатай, муу хэлтэй хүн бэ

Avatar

Зочин 2019-09-12 124.158.109.140

Хэл шинжлэлийн үүднээс аялга, аялгуу гэдэг нэр томьёо хоёр өөр утга агуулгатай. Энд хутгасан бололтой юм уу даа…

Avatar

Эверэг хэл яриа 2019-09-12 162.247.74.217

Хамгийн зөв энергитэй хэл яриа бол баруун аймгийн хэл аялага юм их найрсаг бие биедээ тусархүү байдаг. эе, хөө, найр найр гэх мэт зөөлөн эелдэг хэл яриа маш элбэг. хөөш нааш ир гэж герман хэл шиг тар яр гэсэн нохой уралцаж байгаа юм шиг халх аялагаас болоод нийгмийн уур амьсгал ийм хэрүүл хов шивээр бузартчихаад байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2019-09-12 66.181.177.68

хэний нутагт хэний хэлээр ярьж амьдарч байгаадаа өдөр бүр талархаж мөргөж шүтэж амьдар за

Avatar

Зочин 2019-09-12 66.181.185.103

Chinii nutagt chinii heleier yamarch baisan yariagui.

Avatar

эх+нэр, нөх+өр, ав+гай, *л+дар, зэв+сэг, ар+хан+гай, гай+тай, ор+дон, бу+ян, ян+хан, чав+ганц 2019-09-12 162.247.74.217

Энэ бузар хараалийн халх аялагаар ярьж байгаа хүмүүсийг хэл яриа тийм сайхан байх уу? яагаад хүмүүс хөгшөөн, агаа, эгээ, андаа, чавганцаа, найзаа гэж яриад байна гэж бодож байна?. Энэ хараалийн үгүүдээ зөөлөрүүлж байгаа ядмаг санаа юм. Тэгэхгүй бол шууд зодоон хэрүүл болох гээд байдаг. Баруун аймгийн угуул хэл аялага бол маш найрсан эерэг дуу авиатай хэл учраас хүн ард бие биенийхээ арга эвийг сайн олдог юм. Хятадад байдаг дээд монголын аялага чинь халх гэх аялага шүү дээ.

Avatar

Зочин 2019-09-12 139.5.219.193

Баруун монгол ялга сонин сайхан үнээн. Гэхдээ, "Экэйнэ ох " гэдэг харийн бузар хараалын болхи орчуулгаас бусад нь.

Avatar

зочин 2019-09-12 64.119.27.243

халх дөрвөдөөр талцуулах яс хаях хэрэггүй.харааоын үгийг дэлхийн бүх үндэстэн хэлдэг их үү бага уу гэхээс .баруун аймгийн аялагатай залуучууд 2 үг хэлээд л п***а гэж ярьдаг шүү дөрвөд авгайчууд бас маш их х****л оруулж ярьдаг шүү дээ та өөрсдөө мэддэгүй юмуу их содон сонсогддог шүү

Avatar

Зочин 2019-09-12 64.119.21.177

УВС АЯЛАГА СӨНӨНӨ ГЭЖ увс хүн гэж өөр хүн байдаг тухай ярьдаг баянмөнх гэдэг бөх,халхууд төр барьж чаддаггүй гэж ярьдаг нямдорж,цэдэнбал 44 төр барьсан гэж ярьдаг худалчууд(чойбалсан,52 онд самбуу71онд өөд болсон ).жалгаараа нийлж увс нутгын нэр барьж луйвар хийгчэдийг л хэлж б.н.ХОВДЫН торгуудуудыг төлөөлж ярих эрх хэн тэдэнд өгсөн юм.цөөнх нь олноо хүндэтгэж тэдэн дотроо сайн сайхнаараа гялалзаж явахыг бахархал гэнэ.хов ярьж хор найруулсан хэдэн хүн ах дүүсээ цэдэнбалтай нь зархаа болио.

Avatar

И.Норовжав 2019-09-12 64.119.26.214

Сүүлийн үед Монголын зарим ястныг хэл , ёс заншлын талаар гуйвуулах , доромжлох явдал газар авч байна. Энэ нь ухамсар мөчид хүний авир жиргээ юм уу. эсвэл Монголын төрийн бодлогоор хийгдэж байгаа юи уу Энд бичсэн УВС хэл сөнөх ёстой гэсэн сэтгэгдэлд
Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас тодорхой хариу өгөхийг шаардах үндэстэй болж байна.

Avatar

Зочин 2019-09-12 139.5.219.193

Уучлаарай, Увс хэл гэж байхгүй байх аа. Ойр ялын монгол хэл бий. Совин сайхан аялга шүү. Би баяд, дөрвөд, урианхай, хойд, захчин, мянгад гэх мэт овог угсааны хүмүүстэй цэргийн алба олон жил хааж Ойрд аялга бага сага гадарладаг болсон юм.

Avatar

Зочин 2019-09-12 139.5.219.193

Уучлаарай алдаа гарч :Ойрд аялга гэж уншина уу.

Avatar

Зочин 2019-09-12 139.5.219.193

Увс хэл сөнөхгүй. Учир юун хэмээвээс, байхгүй юм л байхгүй болдоггүй гэсэн Буддизмын хоосон чанарын гүн ухааны мөрдлөг байдаг. Хэ хэ хэ.

Avatar

Зочин 2019-09-12 64.119.26.214

Энд нэг нөхөр УВС аялага, удахгүй сөнөнө гэсэн юм бичсэн нь туулын мэдлэг хомс хүн бөгөөд Монголын олон ястны хооронд яс хаяж сөргөлдүүлэх гэсэн бодлоготой юм байна. УВС аялага гэж байдаггүй , Харин ОЙРАД түмэний хэл аялага гэж байдаг . Ойрад түмэн Монгол улсын хүн амын 1 /5 хувийг эзэлдэг . ба Оросын алтайн улс ,Тува , Хятадын Шинжаан уйгар муж , Өвөр Монголын Хөлөнбойр , Гансу , хөх нуур, дээд монгол, цайдамд, Киргиз улсын Каракол районд тус тус хотлон суудаг гэдгийг ойгох хэрэгтэй .

Avatar

хэхэ 2019-09-12 202.179.31.73

хэхэ би чиний яриад байгааг чамаас илүү гадарлана та нар л ѳѳрсдѳѳ увс хүн увс хэл гэж солиорч ондооших гэж үзээд байгаашд, санаа аваад сайжрах тал руугаа явж муу санаа мугуйд үзлээ таягдах боловуу гэтэл сѳрж үзэх санаатай ясыг хаяж бндаа, яах аргагүй л санаа хэл хазгай улс юмаа

Avatar

Зочин 2019-09-12 66.181.170.73

хятадын соёлын өдрүүд гэж солиорч монгол тв нь есөн бусийн хятад кино гаргахаа л байчих. энэ хогийн э****з 76 гааг зайлуулж ерөнхийлөгчийн засаглалтай болтол ч тэр бүтэхгүй л дээ.

Avatar

И.Норовжав 2019-09-12 64.119.26.214

Энэ их чухал сэдэв хөндсэн байна .Үүнд Монгол хувцасны тухай хөндөхгүй бол сүүлийн үед Хүннү нэрээр эртний хятад , төвд загварын дээл их өмсөх боллоо . Хүннү чинь зөвхөн монголчууд биш одоогийн Хятадын нутаг байгаа олон үндэстэн ба цагаан хүннү нар байсан шүүдээ . Иймд манай дээдэс монгол үндэсний хувцасын загварыг зохион хэрэглүүлж байсныг мартах ёсгүй . Энэ хүннү дээлийг дэлгэрүүлж байгаа нь аажмаар Хятадчлах явуулга гэдгийг ойлгох хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2019-09-12 139.5.219.193

Хувцас ч яая гэх вэ. Харин хувцасны гол л гэхээс. ..

Avatar

зочин 2019-09-12 64.119.27.243

урлаг соёлынхон үгийн баялаг их муутай байнаа ялангуяа хошин шогийнхон хэдхэн үгэн дотор эргэлдэж байх юм үгний уран цэлмэгээр хөгжөөж баясгах биш бүдүүлэг байдлаар хүчээр инээлгэх юм

Avatar

Зочин 2019-09-12 202.55.188.45

Боловсролын яам энэ дээр бүхэл бүтэн системтэй бодлого боловсруулж дунд сургуульд нь Монгол хэл Уран зохиолыг түлхүү сайн сургалттай болгох хэрэгтэй дээр нь ёс заншилын бүхэл бүтэн хичээлтэй байх хэрэгтэй энэ чинь л хүмүүжил юм шүү дээ.

Avatar

Зочин 2019-09-12 202.131.245.243

Жил ирэх тусам л xyжaa аялгатай болоод байгаа юм даа.

Avatar

Зочин 2019-09-12 202.179.31.73

голлох аялга маань үлднээ санаа зоволтгүй дээр нь буриад аялга бол заавал үлдэх ёстой том элемент шүү аа харин түрэг уйгар зүгийн хазгай увс аялга аяндаа сѳнѳх тавилантай юм

Avatar

SS 2019-09-12 66.181.168.8

Chi bol shees

Avatar

Зочин 2019-09-12 139.5.219.193

Увс аялга гэж байхгүй ээ. Ойрд монгол аялга бий. 21-р зуунд аж төрж байж иймхэн юмыг мэдэхгүй монгол байх ч гэж дээ.

Avatar

Зочин 2019-09-12 213.87.158.109

Ойрд дорводууд бол хагас монгол хагас турэг улсууд.Тэдний энэ таль таль гэсэн хазгай хэл яваандаа Халх аялгуунд уусаад дуусч байгаань оноодрийн унэн

Avatar

mgl 2019-09-12 202.9.43.164

gadaad heliig bagaas ni bitgii surgaachee. 6 angias ni erchimtei uzuuleech.Unagan gadaad heltei gej bie bieneesee davah gesen teneg ursulduunii zolios bolood bna, malnuudaa.

Avatar

Зочин 2019-09-12 124.158.109.140

Гадагш гарч яваандаа адлагдахмонгол цагаач нарыг багаас нь бэлтгэх гээд байгаа юм биш үү.

Avatar

ЯаажчиоросынхалимагьуриадуудыгХалхаялгуундоруулахгээд.Айсман? 2019-09-12 213.87.151.59

Оо тэр одоо онгорсон.Миний хуухдууд монгол хэл мэдэхгуй гадаад ээжтэй болоод тэруу ач зээ нар бол европын4-5 хэлээр ярьдаг,монгол хэл соелыг бол тоож сонирхдоггуй.Хогжил дорой ядуу Монголд очиж амьдрах сонирхолгуй учраас тэр биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж