Япон цацрагаар бохирдсон усаа далай руу асгах уу? | News.MN

Япон цацрагаар бохирдсон усаа далай руу асгах уу?

Япон цацрагаар бохирдсон усаа далай руу асгах уу?

Япон цацрагаар бохирдсон усаа далай руу асгах уу?

Японы Засгийн газар цацраг идэвхт бодисоор бохирдсон усаа далай руу асгахаас өөр сонголтгүй болсон тухай Байгаль орчны сайд нь мэдээлжээ. Японы “NHK” телевизэд мэдээлснээр нэг удаа хэрэглэсэн усыг тусгай нөөцлүүрт хадгалдаг аж. Гэтэл өдгөө цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг хадгалах нөөц боломж эцэстээ хүрснийг Японы Байгаль орчны сайд Ёшиаки Харада мэдэгджээ. Тэрбээр бохирдсон усыг далайд асгах замаар шийдвэрлэх арга замыг санал болгосноор дэлхий дахины анхаарлыг татав. Харин Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга хэлэхдээ, Засгийн газар энэ асуудалд ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгааг онцолжээ.

Токио эрчим хүч компанийн Фүкүшима Дайчи атомын цахилгаан станц дахь гэмтсэн цөмийн реакторыг хөргөхөд өнгөрсөн хугацаанд олон арван мянган тонн усыг ашигласан байна. Японд 2011 онд хүчтэй газар хөдөлснөөс Фүкүшима атомын цахилгаан станцад цөмийн том осол болж, 1, 2, 4 дүгээр реакторуудад цуврал дэлбэрэлт болж гэмтсэн. Энэхүү ослын дараа цацраг идэвх бодисыг агаарт цацаж, Фүкүшимагаас 100 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн юм. Японы Засгийн газраас өнгөрсөн онд цацраг идэвхт бодисыг агаарт цацсанаас болж, хүн нас барсан анхны тохиолдлыг хүлээн зөвшөөрчээ. Уг ослын дараа “Фүкүшима-1” АЦС-аас 30 – 40 км-ийн зайд хоёр суурины оршин суугчдаас цацраг идэвхт бодисын ул мөр илэрснийг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. “Киодо” агентлаг  мэдээлснээр цөмийн цацраг идэвхт изотоп гэх бодис 4-77 насны 15 хүний шээснээс илэрсэн аж.

Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын ойролцоох цацраг идэвхт бодисоор бохирдсон усны хэмжээ аль эрт 2013 онд дээд хэмжээндээ хүрсэн аж. Тухайн үед Японы Ерөнхий сайд Абэ Шинзо цацрагт хордсон усыг бүрэн хянаж чадаж байгаа гэж мэдэгдсэн боловч энэхүү мэдээллийн TEPCO компанийнхан няцааж байв. Учир нь Фүкүшимагийн атомын станцын хашаанд хадгалагдаж байгаа цацрагаар бохирдсон усыг хадгалах нөөцлүүрээс 15 м зайд гаргасан гүний усны хяналтын цооногийн ус 400 мянган Бекерел литр гэж хэмжигджээ. Уг нь далай руу цутгаж болох усан дахь цацраг идэвхт бодис литр тутамдаа 60 мянган беккерелиэс ихгүй байх ёстой аж.

ХӨРШ ОРНУУДЫН ЗОВНИЛ

Хөрш орнууд, ялангуяа Өмнөд Солонгос улсаас Японыг цацрагаар бохирдуулсан усаа далайд асгахад санаа зовниж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын Байгаль орчны асуудал хариуцсан сайд Квон Сэ Жүн өнгөрсөн наймдугаар сард Сөүл дэх Японы Элчин сайдын яамны эдийн засгийн асуудал хариуцсан дарга Томофүми Нишинагатай уулзаж, дээрх асуудлаар санал солилцжээ. Уулзалтын дараа Квон Сэ Жүн мэдэгдэхдээ Фүкүшима атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгаснаар байгаль орчин болон хоёр орны ард иргэдийн аюулгүй байдалд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг маш сайн мэдэж байгаа хэмээсэн байна. Түүнчлэн тэрбээр бохирдсон усыг далайн эко системд нөлөөлөхгүй байхаар цэвэршүүлэх арга замыг хамтран эрэлхийлэх саналыг тавьж байв.

АЗИ ТИВ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ТЭРГҮҮЛЭХ БОЛОВ

Атомын цахилгаан станц нь сүүлийн 10 жилд дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл алдартай арга хэрэгсэл болсон. Өдгөө цөмийн эрчим хүчийг дэлхийн 31 оронд ашигласан байгаагаас үйлдвэрлэлээрээ АНУ, Франц, Орос, Хятад улс тэргүүлдэг аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчний байгууламж барих зах зээлд  Азийн орнуудын тэргүүлэх хандлага үргэлжилсээр байна. 2016 онд Ази тивд нийт 448 ТВт.цаг цахилгаан эрчим хүчийг цөмийн эрчим хүчний станцаар үйлдвэрлэжээ. Энэ нь 30 жилийн өмнөхтэй харьцуулахад цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл хоёр дахин өссөн байна. Япон Улс 39,952 MВт-ын хүчин чадалтай ашиглах боломжтой 42 реактортай хэдий ч 2011 оны Фүкүшима Дайчи станцад болсон ослын дараа нийт 17.5 ТВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-12 122.201.21.221

ууршилахгүй юу

Avatar

Зочин 2019-09-12 49.0.212.48

Сансарт гаргаж асгадгүй л юм бол өөр ямар арга байдийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж