БНХАУ Монгол болон Бүс нутгийн стандартыг судлах хүрээлэнг ӨМӨЗО-д байгуулсан тухайгаа Монгол – Хятадын гурав дахь удаагийн экспоны үеэр мэдэгдсэн юм. Стандартчиллыг ингэж чухалчлан авч үзэж байгаа нь чанартай өсөлт, хөгжилд хүрэх гол тулгуур хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ, тус улсын дарга Ши Жиньпин 2018 онд танилцуулсан "Стандартыг холбож, Бүс ба Замыг хамтаар байгуулах" 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай экспонд оролцож байсан БНХАУ-ын төлөөлөгчид ярьж байсан билээ. Энэ хүрээнд БНХАУ нь стандартчиллын шинэ хуулийг баталсан ажээ.
Стандартчиллын чанарыг дээшлүүлэх нь хоёр талт худалдааны цар хүрээг улам тэлж, хоёр талт худалдааны нөөц боломжийг улам нээж, хоёр орон хоорондын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхэд чухал ач холбогдолтой гэдгийг дурдсан.
Ийнхүү Монгол – Хятадын гурав дахь удаагийн экспоны хүрээнд хоёр улсын стандартчиллын асуудлыг анх удаа олон улсын түвшинд хэлэлцлээ.
Хурлын эхэнд ISO олон улсын стандартын хөгжлийн төвийн тэргүүн асан Жан Сяо Ган хэлэхдээ: Стандартчилал бол хоёр талын худалдаа, эдийн засгийн тулгуур. Олон улсын хэл. БНХАУ нь өндөр хурдтай өсөлтөөс чанартай өсөлт рүү тэмүүлж байгаа энэ үед стандартчиллын асуудлыг хөгжлийнхөө гол зорилт болгож, "Бүс ба Зам" санаачилгатай уялдуулах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн билээ.
Тэрбээр стандартчилал улсын хөгжилд хэрхэн чухал болохыг Лондоны жишээ дээр тайлбарласан юм. Лондон хотын агаарын бохирдлын улмаар 4000 гаруй хүн амиа алдсан гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Тухайн үед Лондон хотын оршин суугчид жилийн 200 хоногийг утаан дунд өнгөрүүлдэг байжээ. Харин 1954 оноос Лондон хотын удирдагчид стандартчиллыг төрийн бодлогын бүх түвшинд хэрэгжүүлж эхэлснээр өнөөдөр тус хотын оршин суугчид дөрөвхөн өдрийг агаарын бохирдолтой өнгөрүүлдэг болсон гэнэ.
Үүний зэрэгцээ Швед улс гурван жилийн өмнө Европын бусад орон руу бараа бүтээгдэхүүнээ экспортлоход төмөр замыг царигийн стандарт зөрүүтэй байсны улмаас 17 хоногийн зарцуулдаг байжээ. Тэд төмөр замыг царигийн стандартаа ижилтгэснээр Шведээс ачаа бараа тээвэрлэхэд 14 хоног болж богиноссон байна.
Иймээс БНХАУ нь дэлхийн зах зээлд том байр суурийг эзэлдгийн хувьд чанартай өсөлтөд хүрэхэд бүх шатандаа стандартчиллыг чухалчлах хэрэгтэй гэдгийг ISO олон улсын стандартын хөгжлийн төвийн тэргүүн асан Жан Сяо Ган зөвлөж байв. Стандартчиллын салбарт улстөржилт огт шаардлагагүй гэдгийг анхааруулсан юм.
Монгол – Хятадын гурав дахь удаагийн экспоны үеэр хоёр талын Стандартчилал, хэмжилзүйн газрын төлөөлөгчид өнөөгийн нөхцөл байдал, стандартын зөрүүтэй, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, саналаа солилцож, цаашдын чиг хандлагын тодорхойлсон юм.
Энэхүү хуралд БНХАУ-ын зүгээс тавьсан илтгэлдээ, тус улсын гаалийн шинэчлэлийн ажлыг танилцуулсан юм. Тус улс нь хоёр улсын худалдааг хөнгөвчлөх хүрээнд боомтын иж бүрэн дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэж, автозам, төмөр замын боомтын нүүрс, төмрийн хүдэр зэрэг том оврын барааг механикжуулан ачиж буулгах байгууламж болон автоматаар сорьц авах, хийн тоног төхөөрөмж байрлуулна гэдгээ танилцуулсан билээ. Мөн Боомтын гаалийн хянан удирдах талбай, агуулах логистикийн байгуулалтыг боловсронгуй болгож, Өвөр Монголтой хил залгаа хотуудын хил дамнасан агуулах логистикийн баялгийг нийлүүлэхийг эрчимжүүлэхээр болжээ.
Мөн хоёр талын худалдаанд дэмжлэг үзүүлэхэд Монгол Улсаас уул уурхай, хүнсний бүтээгдэхүүн импортлоход стандартын зөрүүтэй асуудал тулгамддаг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Тухайлбал, Монгол улсад ашиглагдаж буй стандартын ихэнх нь хуучин стандарт тул цогц технологийн түвшний дэвшилтэт чанарыг гүйцэдгүй гэв.
Мөн Хүнсний ангилал нь БНХАУ-тай харьцуулахад их зөрүүтэй. Тухайлбал, Монгол Улс сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүнээр гол хүнсээ болгодог, түүний стандарт дотор сүү болон сүүн бүтээгдэхүүн, мах болон махан бүтээгдэхүүний хэмжээг хязгаарлах шаардлагыг нарийвчлах шаардлагатай. Мөн уламжлалт технологиор хийсэн сүүн бүтээгдэхүүн бол Монгол Улсын өвөрмөц хүнсний төрөл гэдгийг тодотгосон билээ.
Мөн Монгол улс өвөл болохоос өмнө жимс ногоогоо нөөцлөөд өвлийг даван туулахад түүнийг хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай. Иймээс Монгол Улс нөөцлөх төрлийн хүнсэнд хэмжээ тогтоож, хэмжээ тогтоох хэрэгтэй гэв.
Үүний зэрэгцээ, уул уурхай тэрдундаа нүүрсний стандарт, хүнсний ангиллын стандарт нь тодорхой бус байдгаас хоёр талын худалдааг эрчимжүүлэхэд саад бэрхшээл тулгардаг гэв.
Харин энэхүү хурлын үеэр Монгол улсын Стандарт, хэмжилзүйн газар болон БНХАУ-ын Стандартчиллын удирдах газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн 2015-2019 оны үр дүнг тайлагнасан юм. Энэ хүрээнд бид СХЗГ-ын Стандартчилал, Тохирлын үнэлгээний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Өнөржаргалаас зарим асуудлыг тодрууллаа
-Монгол – Хятадын экспоны үеэр стандартын асуудлыг голчлон хэлэлцэж байна. Хоёр улсын худалдааны цар хүрээг тэлэхэд стандарт маш чухал үр нөлөөтэй гэдгийг талууд онцоллоо. Монголын талаас ямар асуудлыг гарган тавьж байна вэ?
-Бид төлөвлөлтдөө илүү сайн анхааръя гэж харж байна. Тодруулбал, тодорхой нэр төрөл заасан салбарууд дээр илүү их анхаарч нөөцөө чиглүүлье гэсэн бодлого баримталж байна. Бидний өнөөдрийн форумын үеэр явагдаж буй ажил хэргийн уулзалтын үеэр ноос, ноолуур, аялал жуулчлалын салбар дээрээ түлхүү анхаарч хоёр орны худалдаа бизнесийн хамтын ажиллагааг хэн хэндээ ашигтай загварыг бий болгоё гэж ярилцлаа
-Монголын талаас тавьж буй илтгэлийг харахад Монгол Улс БНХАУ-тай стандартын чиглэлд маш өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа нь ажиглагдлаа. Мөн стандарттай холбоотой олон улсын байгууллагуудтай ч нягт хамтарч байна. Гэхдээ бодит байдал дээр манай улсын аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ экспортлоход тодорхой хэмжээний бэрхшээлтэй тулгардаг. Бараагаа экспортоллоо гэхэд БНХАУ-ын талаас стандартын шаардлага хангахгүй байна гэсэн асуудал гарч байсан шүү дээ. Энэ яг юундаа байдаг юм бэ?
Улс орон бүр өөрийнхөө үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд техникийн зохицуулалтаа батлан гаргадаг. Худалдаа бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа бол нэн тэргүүнд стандартын шаардлага, дараа нь яг тухайн орны техникийн зохицуулалтаар буюу аюулгүйн байдлын үзүүлэлтийн шаардлагыг хэрхэн тогтоосон гэдэг зүйлийг мэдээллээр бүрэн хангагдаж байж, бараа бүтээгдэхүүн гаднын орны мөн монгол орны зах зээл дээр нийлүүлэгддэг. Тэгэхээр бизнес эрхлэгчдэд тэр мэдээллийг илүү түлхүү өгөх, магадгүй тэр мэдээлэл гаргахаас урьдаж мэдээлэлдэг байх олон улс хамтарч ажиллаж байна.
Техникийн нөхцөл байдал хангагдсан тохиолдол стандарт хоорондоо уялддаг. Технологийн хувь, бизнесийн хувьд эдийн засгийн хувьд, хүний нөөцийн хувьд тогтвортой байх хэрэгтэй. Шинжлэх ухааны ашигтай загварыг нэвтрүүлж чаддаг байсан цагт стандарт өөрөө ижилтгэдэг, нэгтгэдэг.
– Тэрхүү мэдээллийг аж ахуй нэгжүүд хэрхэн авах боломжтой юм бэ?
-Стандартын байгууллага өөрөө дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд шаардлагагүй буюу заавал биелүүлэх шинж чанартай техникийн зохицуулалтын баримт бичиг гарахаас өмнө мэдэгдэж байх үүрэг хүлээдэг. Энэ чиглэлээр монгол улсын стандарт, хэмжилзүйн газар тухайн техникийн зохицуулалт батлагдахаас гурваас доошгүй сарын дотор дэлхийн худалдааны байгууллагад мэдэгддэг. Энэ мэдэгдлийг бусад орнууд хүлээн аваад тэр шаардлагын хүрээнд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Монгол орны үйлдвэрлэгчид гадагшаа бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэж байгаа бол Хятад, Япон, Германы техникийн зохицуулалтыг мэдэж авах шаардлагатай.