Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

Н.Түвшинбаяр тэргүүтэй монголын жүдо бөхийн тамирчид Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-нийг хүртэл оролцсон билээ. Харамсалтай нь, Монгол Улсын тамирчдаас МУГТ М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн тааруу амжилт гаргасан учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээн, ажлаа хүлээлгэн өгөхийг шаарджээ.

Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од , ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг.

Эдгээр дасгалжуулагчдын хүчин чармайлтаар Монгол Улсын тамирчид 2017 оны ДАШТ-нд зургаан медаль авч, дээд амжилтыг тогтоож байсан бол сүүлийн зургаан ДАШТ дараалан медаль хүртсэн. Үүний зэрэгцээ, олимпийн хоёр наадамд үзүүлсэн амжилтыг нэгтгэвэл Монгол Улсын тамирчид найман жил дараалан 16 медаль хүртэж байсан юм.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж