“Түрээсийн сурах бичиг хэвлэгдтэл цахим ном ашиглаж болно” | News.MN

“Түрээсийн сурах бичиг хэвлэгдтэл цахим ном ашиглаж болно”

“Түрээсийн сурах бичиг хэвлэгдтэл цахим ном ашиглаж болно”

“Түрээсийн сурах бичиг хэвлэгдтэл цахим ном ашиглаж болно”

Сурагчид бараг жил бүр сурах бичиггүйгээр хичээлийн шинэ жилийг эхлүүлдэг боллоо. Энэ жилээс эхлэн сурах бичгийг номын сангаар дамжуулан сурагчдад түрээслэхээр болсон. Ингэснээр сурах бичгийг гар дээрээс худалдаалахгүй, сурагч бүр хямд зардлаар сурах бичигтэй болно гэж үзсэн юм. Гэвч хичээлийн шинэ жил эхлээд хоёр долоо хоног болоод байхад түрээслэх сурах бичиг хэвлэгдээгүй байна. Сурагчдад түрээслэх сурах бичиг хэзээ хэвлэгдэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодрууллаа.


-Хичээлийн шинэ жил эхлээд хоёр долоо хонож байгаа ч сурагчид сурах бичиггүй байна. Тэдэнд түрээслэх сурах бичиг хэзээ хэвлэгдэх вэ?

-Энэ жилээс эхлэн дунд болон ахлах ангийн сурагчдад сурах бичиг түрээслэхээр болсон. Сурах бичиг хэвлэх тендер зарлан үнэлгээ хийж, санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас (АХБ) гаргахаар тохиролцсон юм. АХБ сурах бичиг хэвлэх, түгээхтэй холбоотой бүх асуудлыг шалгаж байгаа. Шалгаж дуусаад сурах бичиг хэвлэх зөвшөөрөл ирэхийг хүлээж байна.

-Зөвшөөрөл ирэхгүй бол яах вэ?

-Тохиролцсон зүйл болохоор зөвшөөрөл ирэх нь гарцаагүй.

-Сурах бичгийг хэдэн төгрөгөөр түрээслэх вэ?

-Дунд бүлгийн нэг анги ойролцоогоор 17 сурах бичиг ашиглаж байгаа. Эдгээр номыг худалдаж авахад 50-60 мянган төгрөг болно. Харин түрээсэлбэл үүнээс 2-3 дахин бага төлбөр төлнө. Ингээд түрээсэлсэн мөнгөөрөө элэгдэж хорогдсон номыг дахин хэвлэх юм.

-Түрээслэх сурах бичиг сурагчдад хангалттай байж чадах уу. Түрээсийн зориулалтаар хэчнээн сурах бичиг хэвлэх вэ?

-Дунд болон ахлах ангийнхны сурах бичиг хүртээмжгүй байна гэдэг асуудал жил бүр гардаг сурагч бүрийг номтой болгохын тулд түрээсийн сурах бичиг хэвлүүлэхээр болсон юм.

Энэ жилийн тухайд дунд болон анхлах ангийн буюу 6-12 дугаар ангийн 181 мянган сурагч сурах бичиг худалдаж авахаар байсан. Ингээд найман тэрбум төгрөөр 2.6 сая ширхэг ном хэвлэнэ.

-Яг хэзээ түрээслэх сурах бичиг хэвлэгдэж, сурагчдын гар дээр очих вэ?

-Есдүгээр сард багтаад сурагчдын гар дээр хүргэж эхэлнэ. Зөвшөөрөл өгсөн өдрөөс эхлээд нэг сарын дотор хэвлэж, түгээх юм.

-Зорилтот бүлгийн сурагчдад сурах бичгийг төлбөргүй ашиглуулдаг. Ингээд элэгдэлд орсон, шинэчлэхээс өөрцгүйг нь нөхөн хангалтаар олгодог. Энэ жилийн хувьд нөхөн хангалтын хэдэн сурах бичиг хэвлэсэн бэ?

-Нөхөн хангалтаар хэвлэгддэг сурах бичиг хэвлэгдээд, сурагчдад очсон. Бага ангийн сурагчдад үнэ төлбөргүйгээр сурах бичиг ашиглуулдаг бол дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувийг зорилтот бүлэг гэж тооцож, улсын төсвийн хөрөнгөөр хэвлэсэн сурах бичгийг үнэгүй хэрэглүүлдэг юм. Гэтэл тухайн номыг зорилтот бүлэгт нь хүргэлгүй, худалдах тохиолдол гарч байсан тул түрээсийн сурах бичиг хэвлэх ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Сурах бичгийг түрээслэх нь маш үр дүнтэй болохыг 2015 онд туршиж, баталсан юм. Тухайлбал, эцэг, эхчүүдийн сурах бичигт зарцуулах мөнгө 2-3 дахин багасна. Мөн сурагчдад ном хүртээмжтэй байна.

Сурагчдын тоо, тухайн сурах бичгийн элэгдэл хорогдол зэргээс шалтгаалан жил бүр харилцан адилгүй тооны сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэдэг. Энэ жилийн хувьд 3.6 тэрбум төгрөгөөр нөхөн хангалтаар сурах бичиг сурагчдад очсон.

-Эцэг, эхчүүд түрээсийн сурах бичиг хэвлэгдэхийг хүлээж цаг алдалгүйгээр хүүхдэдээ гар дээрээс ном автал түрээсийн номын хөтөлбөрөөс зөрөх юм биш биз гэж болгоомжилж байна. Ийм асуудал гарах юм биш биз?

-Урьд нь хэвлэлийн компанитай гэрээ хийсний үндсэн дээр тухайн сурах бичгийн эрхийг шилжүүлж, хэвлэлийн зардлыг өөрсдөөр нь гаргуулж, зарж борлуулах эрхийг нь өгдөг байсан. Ингэхдээ үнийг нь тогтоодог байсан юм. Энэ жилийн хувьд ийм гэрээ хийгээгүй тул худалдаалах шинэ сурах бичиг зах зээлд байх учиргүй.  Хэвлэгдэх номын хувьд одоо ашиглаж байгаа сурах бичгээс агуулга, хөтөлбөрийн зөрүүгүй.

Түрээсийн сурах бичиг хэвлэгдтэл манай яамны сайт руу / https://econtent.edu.mn//ороод сурах бичгүүдээ үнэгүй ашиглах боломжтой.

-Сурах бичгийн хэвлэлт хоцордог байдал уламжлал болоод байна. Хэзээ сурах бичгийг есдүгээр сарын 1-нд сурагчдын гар дээр очдог болгох вэ?

-Энэ жил АХБ-тай хамтран ажиллаж байгаа болохоор ийм асуудал гарахгүй гэж найдаж байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Орхон 2019-09-12 192.82.65.56

Сурах бичиг байхгүй байна гээд багш нь загнаж, оноо хамна гээд дарамтлаад. Аргаа ядаад худалдаж авсан. Энэ мэдээжийн асуудлаа 7,8 сардаа шийдэж болоогүй юу

Avatar

Талархаж байна 2019-09-12 202.5.202.132

Монголчууд үнэгүй юманд хэт дуртай болчихсон. Бидний бага байхад сурах бичиг сургуулиас аваад хавар нь номын сандаа эргүүлээд тушаадаг байсан ш дээ. Бүүр дундаа ч нэг ном үздэг байлаа. Одоо хүүхэд бүр номтой тэр нь заавал худалдаж авч гэртээ хадгалж байж санаа амардаг болсон. энэ хүн тодорхой л ярьсан байна түрээслэхгүй гэвэл яамны сайт дээр ном нь байна тэрнийг нь хэвлээд хүүхэддээ хэрэглүүлж болно. олон арга хэлбэр боломж байхад давардаг нь монгол зан юм.

Avatar

Зочин 2019-09-12 124.158.95.14

ЖИЛИЙН ЖУИЛД Л СУРАХ БИЧГИЙН АСУУДАЛ ПРОБЛЕМ БОЛЖ БАЙХ ЮМ. ЯАЦАРЧИХСАН БОЛОВСРОЛЫН ЯАМ ВЭ? АЖЛАА ХИЙХГҮЙ, ТЭГСЭН ХЭРНЭЭ ЖИЛ БҮР ШИНЭЧИЛСЭН НЭРЭЭР МӨНГӨ УГААХАА БОЛЬВОЛ ТААРНА??? БИДНИЙ ҮЕД СУРАХ БИЧГҮҮД ЖИЛ БҮР СОЛИГДООД БАЙДАГГҮЙ ДАМЖУУЛААД ХЭРЭГЛЭЖ БОЛООД Л БСАН, ОДОО БОЛОХООР АГУУЛГИЙГ НЬ ШИНЭЧИЛЖ ГАВИХГҮЙ ХЭРНЭЭ ОНЫГ НЬ ХӨӨХ ЮМ??? ТУЛГААД ҮЗЭХЭЭР ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ЗӨВХӨН ХЭВЛЭСЭН ОН НЬ ӨӨР БАЙДАГ, ИНГЭЖ МӨНГӨ УГААЖ ЯАНАМ БЭ? БОЛОВСРОЛЫН ЯАМНЫХААН????ОДОО БОЛТОЛ СУРАХ БИЧИГ НЬ ХЭВЛЭГДЭЭГҮЙ??

Avatar

длтъз 2019-09-12 66.181.177.111

юу ч нэхвээдээ гутамшиг л юмдаа хэдэн хүүхдүүдийнхээ сурах бичгийг хэвлээд өгчихөж л чадахгүй тэгсэн хэрнээ өчнөөн тэрбумаар нь хуваагаад идчих л хүмүүс юм даа.

Avatar

Зочин 2019-09-12 119.40.98.162

Хүүхдүүд сурах бичиггүй суралцаж эхлэх их хортой

Avatar

Zochin 2019-09-12 66.181.184.72

Suragchdad surah bichgiig surguuluas tawij uguud hawar butsaaj huraadgiig buruu gej vzdeg hezeech hvvhdvvded surah bichgiig ni tvreesleh hereggvi

Avatar

цэлмуун 2019-09-12 103.57.93.182

БИТГИЙ ш** ХУУХДУУД ОДОО ХУДАЛДАЖ АВААД ДУУСЧ БАЙНА ЭНЭ ЗАСГИЙН АЖИЛ ГЭЖ ЯАЧИХСАН ХУЛГАЙЧДАА САЙД ХИЙЛГЭДЭГ БАЙНАА. ДЭД САЙД ГЭЖ БИЧИГ УСЭГ ТАЙЛАГДААГУЙ ХОРНЫ ХУТГУУР.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж