“Hong Kong Exchange and Clearing Ltd (HKEX) компани өнөөдөр зоримог алхам хийж, London Stock Exchange Group Plc (Лондонгийн Хөрөнгийн Бирж)-ийг 36.6 тэрбум ам.доллараар худалдаж авах гэнэтийн санал тавьжээ. Лондонгийн Хөрөнгийн Биржийн Удирдах зөвлөл уг саналыг авч хэлэлцсэний дараа хариу мэдэгдэл хийхээ илэрхийлсэн байна.
HKEX компанийн Гүйцэтгэх захирал Чарльз Ли-гийн хэвлэлд мэдээлснээр, хонгконгчууд энэхүү саналаа олон сарын турш судалсны эцэст боловсруулжээ.
Өнгөрсөн хугацаанд LSE нь Германы Deutsche Boerse AG компанийг өөртөө нэгтгэх хэлэлцээ хийгээд бүтээгүй бол HKEX нь 2012 онд Лондоны Металлын Биржийг 1.4 тэрбум фунт стерлингээр худалдаж авсан байна.
Хонгконгийн "Partners Capital International Ltd" компанийн Гүйцэтгэх захирал Рональд Ван хэлэхдээ, Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонгконгийн компани бирж худалдаж авах тухай яриа нь улс төрийн хувьд маш эмзэг сэдэв тул уг наймаанд саад бэрхшээл их гарна гэжээ.
Уг мэдээлэл тарсны дараа Британийн Бизнес хариуцсан сайд Андреа Лидсом тус улсын засгийн газар “Нэгдсэн Вант улсын аюулгүй байдалд нөлөөтэй асуудал бүрд маш нухацтай хандах болно” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ