Шумахерт энэ сард үүдэл эс шилжүүлэн суулгана | News.MN

Шумахерт энэ сард үүдэл эс шилжүүлэн суулгана

Шумахерт энэ сард үүдэл эс шилжүүлэн суулгана

Шумахерт энэ сард үүдэл эс шилжүүлэн суулгана

Парисын Жорж Помпидугийн нэрэмжит Европын эмнэлэгт “Формула-1” уралдааны дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер эмчлүүлж байгаа ажээ. Энэ тухай “Le Parisien” мэдээлсэн байна. Тэрбээр есдүгээр сарын 10-ны өдөр үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засалд орохоор болжээ.

Шумахерт зүрх судасны эмгэг судлалын мэргэжилтэн, зүрхний дутагдлыг эмчлэх зорилгоор эсийн эмчилгээний аргыг боловсруулах багийн гишүүн, зүрх судасны нэрт эмч, профессор Филипп Менаше хагалгаа хийх юм байна. Тэрбээр 2014 онд анх удаа зүрхний дутагдалд орсон эмэгтэйд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Шумахерыг осолд орсноос хойш гэр бүлийнхэн нь түүний биеийн байдлын тухай мэдээллийг олноос нууцалсаар ирсэн байна. "The Daily Mail" сонинд бичсэнээр, түүний гэр бүл тамирчны эмчилгээнд долоо хоногт 50 мянган фунт стерлинг зарцуулж байгаа аж.

Авто спортын домог болсон түүнд 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд золгүй явдал тохиолдсон. Тэрбээр хүү болон найз нөхдийн хамт Францын Альфийн нурууны Мерибель цанын баазад очиж, гулгаж байгаад толгойгоороо хад мөргөж, тархиндаа хүнд гэмтэл аван “ком”-ын байдалд орсон ч ухаан орсон билээ.

Эх сурвалж: LE PARISIEN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2019-09-11 180.150.82.98

MUNGU HUCHTEISHUU…

Avatar

Зочин 2019-09-11 202.9.42.1

мундаг юмаа францын анагаах ухаан , бүтэн 6 жил бараг үхлүүт хүнийг тогтоон барьж амьдруулсаар л байна

Avatar

Сарааа 2019-09-11 98.200.114.254

Анагаах ухаан ч мундаг нь мундаг гэхдэээ энэ хуний ухэх цаг нь болоогуй байж цаанаасааа зуосан зураг гэж байна тэруугэээр л болж байна дааа хун гэдэг амьтан

Avatar

Болдоо 2019-09-11 202.170.80.25

хаха бас л татаана шүү энэ мухар сүсэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж