1300 гаруй үйлчлүүлэгчийн картны мэдээллийг цээжилж хулгай хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

1300 гаруй үйлчлүүлэгчийн картны мэдээллийг цээжилж хулгай хийжээ

1300 гаруй үйлчлүүлэгчийн картны мэдээллийг цээжилж хулгай хийжээ

Японы нийслэл Токио хотын нэгэн дэлгүүрт кассчнаар ажилладаг Танигүчи Ясүкэ гэх этгээд 1,300 гаруй үйлчлүүлэгчийн төлбөрийн картын мэдээллийг ой тогтоолтынхоо чадлаар цээжлэн хууль бусаар ашигладаг байжээ.

Тэрбээр дэлгүүрээр нь үйлчлүүлж буй хүмүүсийн төлбөрийг авахдаа картных нь мэдээллийг харж цээжлэн, цээжилсэн мэдээллээ компьютерт бичин хадгалдаг байсан гэнэ. Түүнийг пүрэв гаригт /2019.09.05/ нэгэн онлайн дэлгүүрээс 2,600 ам.долларын үнэтэй цүнх худалдаж авах гэж байхад нь баривчилсан байна.

Тус улсад өмнө нь ой тогтоолтоо ашигласан энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байгаагүй ба 2016 онп бүлэг этгээдүүд 1,600 ширхэг хуурамч карт ашиглан Япон даяар байрлах 1,400 гаруй ATM машинаас хоёр цагийн дотор 13 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө хулгайлж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж