Назарбаевын дүрд тоглосон жүжигчин парламентын гишүүн болжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Назарбаевын дүрд тоглосон жүжигчин парламентын гишүүн болжээ

Назарбаевын дүрд тоглосон жүжигчин парламентын гишүүн болжээ

Казахстаны Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч, телевизийн хөтлөгч Нурлан Алимжанов лхагва гаригт Казахстаны Мажилис (Парламентын доод танхим)-ын гишүүний тангараг өргөж буй юм байна. Тэрбээр Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын "Удирдагчийн замнал" (2013) кинонд тоглож, олонд танигджээ.

Казахстаны Парламентын дарга Нурлан Нигматулин нэгдсэн хуралдааны үеэр "Манай эгнээнд нэгэн гишүүн нэгдлээ. Сонгуулийн төв хорооны тогтоолоор "Нур Отан" намын гишүүн Нурлан Алимжанов намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байна" гэж хэлсэн байна.

Өдгөө 35 настай Алимжанов Нийгэм, соёлын хөгжлийн асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр сонгогджээ. Өнгөрсөн наймдугаар сард болсон "Нур Отан" намын Улс төрийн зөвлөлийн хурлаас Алимжановд намын жагсаалтаар УИХ-ын гишүүний мандат олгох шийдвэр гарсан байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж