Үндэсний шигшээ баг үзэгчдийнхээ урмыг сэргээсэн тоглолт үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Үндэсний шигшээ баг үзэгчдийнхээ урмыг сэргээсэн тоглолт үзүүллээ

Үндэсний шигшээ баг үзэгчдийнхээ урмыг сэргээсэн тоглолт үзүүллээ

Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо чансаагаар 68 байр илүү Тажикистантай хийж, 0:1-ээр харамсалтай ялагдал хүлээв.

Үр дүн хэдий сөрөг байсан ч үндэсний шигшээ багийн тоглогчид 90 минутын турш өндөр хэмнэлтэй, үзэгчдээ огшоосон, үзүүштэй тоглолт толилуулсан юм.

Манай залуус чансаа илүү Тажикистаны багтай эн тэнцүү, гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж байсан ч тоглолтын 80′ дахь минутад зочин багийн 6 дугаартай тоглогч Давронжон Ергашев унаж мөргөн энэ тоглолтын цор ганц гоолыг оруулаа. Гоол оруулсан тоглогчийн нүднээс баярын нулимс унаж, Тажикистаны багийнхан баяр хөөрт автсанаас манай баг ямар хүчтэй өрсөлдөөн үзүүлснийг харж болно.

Тоглолтын турш Монголын шигшээ баг 44, Тажикистаны баг 56 хувьтай бөмбөг эзэмшжээ. Хаалга чиглэсэн цохилт адил 7, 9 байсан бол хаалга оносон цохилт адил 4 байлаа.

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд үндэсний шигшээ багийн 3455 үнэнч хөгжөөн дэмжигч цуглаж, гайхалтай уур амьсгалыг бүрдүүлсэн нь энэ тоглолтыг амттай болгож байв.

Дэлхийн чансаа 52 байр Мьянмарыг хожиж, 68 байр илүү Тажикистантай хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадсан Монголын шигшээ баг 10-р сарын 15-нд Кыргызстантай талбайдаа тоглоно.

Үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа үндэсний шигшээ багаа эцсээ хүртэл дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: МХБХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж