Америк руу нисэхийн тулд хөгшин хүн болж “жүжиглэжээ”

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Америк руу нисэхийн тулд хөгшин хүн болж “жүжиглэжээ”

Америк руу нисэхийн тулд хөгшин хүн болж “жүжиглэжээ”

Цагаан сахал, том нүдний шил, тэргэнцэр. Энэтхэгийн Индра Гандийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал дээр өвчтэй, өндөр настай нэгэн зорчигч ажилчдын анхаарлыг татжээ.

Есдүгээр сарын 8-ны 22:45 цагийн үед тэрбээр Нью-Йорк руу шөнийн нислэгээр зорчих байсан аж. Төв албаны ахлагч Шрикан Жишор “CNN” агентлагт мэдээлэхдээ “Тэр хөгшин, хөдөлмөрийн чадваргүй  харагдсан” гэжээ. Цагаан цамц, өмд өмсөн, толгойгоо цагаан даавуугаар ороон, хар углааш өмссөн тэрбээр шалгуулахдаа дурамжхан байсан аж.

Хянагч тэргэнцэр дээр байгаа хүнийг “Босож зогсож чадах уу” гэж асуухад тэр “Үгүй” гэж хариулсан байна. “Хүний тусламжтай босож чадах уу” гэхэд дурамжхан босож зогсжээ. Тэр үед нисэх буудлын ажилтан үс, сахал нь цагаан мөртлөө үсний уг нь хар байхыг олж харсан байна. Мөн  онгоцны буудлын ажилтантай харц тулгарахгүй байхыг хичээж байжээ. Паспортоо шалгуулахыг хүсэхэд өөрийгөө 1938 оны хоёрдугаар сард Делид төрсөн, 81 настай Амрик Сингх гэж танилцуулсан байна.

Жишор CNN-д хэлэхдээ “Тэр яавч 81 настай хүн биш байсан. Арьс нь залуу хүнийх болох нь андашгүй байсан. Лавшруулан байцаахад тухайн зорчигч Гужарат мужийн иргэн, 32 настай Жаеш Патель байсан. Хуурамч паспорттой байсан бөгөөд ямар учраас ийм хэрэг үйлдсэнийг нь тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна” гэжээ.

Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж