"Хүүхдэд ээлтэй хот" хөтөлбөрийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

"Хүүхдэд ээлтэй хот" хөтөлбөрийг баталлаа

"Хүүхдэд ээлтэй хот" хөтөлбөрийг баталлаа

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийн боловсруулж, өргөн барьсан “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөрийг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталлаа.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 529 мянга орчим хүүхэд амьдардаг. Гэвч тэдэнд чиглэсэн үйлчилгээ, орчин хүрэлцээгүй, хүүхдийн оролцоо дутмаг байгаа юм. Иймд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь хүүхдэд ээлтэй бодлого баримталж ажиллах, цаашилбал аливаа шийдвэр гаргахдаа хүүхдэд ээлтэй байх шаардлагатай, тэдний оролцоог хангах хэрэгтэй гэж үзэн хүүхдэд ээлтэй хандлагыг хөгжүүлэх зорилгоор төлөөлөгч Ц.Одонтунгалаг тус дэд хөтөлбөрийн төслийг боловсруулж өргөн барьсан байна.

Хүүхдэд ээлтэй хотыг хөгжүүлэх нь хүүхдийг засаглалд оролцуулах болон тэдний амьдран буй газрыг хөгжүүлэх хамгийн сайн, үр нөлөө бүхий санал санаачилга юм. Ийм учраас Австрали, Итали, Голланд, Швед Бразил зэрэг олон улсуудад хүүхдэд ээлтэй хот санаачилгыг амжилттай хэрэгжүүлж, олон улсын сүлжээнд нэгдсэн байна. Тухайлбал Европт хүүхдэд ээлтэй хотуудын Европын сүлжээ байдаг. Тэд хоёр жилд 1 удаа болдог “Хотын хүүхэд” олон улсын бага хурлаар харилцан туршлага солилцдог байна.

Улаанбаатар хотын хувьд “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрийг анх 2015 онд НИТХ-аас баталж, 2016 онд хэрэгжүүлсэн бөгөөд уг хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлэх шаардлага тулгарсан байна. Өнөөдөр батлагдсан “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөр нь бүх шатанд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, дэлхийн нийтийн чиг хандлагаас хоцрохгүй байх, төрийн бодлогын залгамж, нэгдмэл чанарыг хадгалах агуулгатай бодлогын баримт бичиг болж байгаа юм байна. Тус дэд хөтөлбөр нь 2022 он хүртэл хэрэгжих 15 зорилттой.  2019 онд тус дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 250 сая төгрөгийг НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар нийслэлийн төсөвт суулгуулсан юм байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж