Николас Мадуро, Силия Флорес
Фото: Zurimar Campos / AVN / Xinhua / Zumapress / Global Look
Венесуэлийн ерөнхийлөгчийн эхнэр Силия Флорес ирэх арванхоёрдугаар сард болох парламентын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдсэнийг тус улсын төрийн тэргүүн Николас Мадуро дэмжлээ гэж The Guardian сонин мэдээлжээ.
Үүнээс хэдэн цагийн өмнө сөрөг хүчний лидер Мария Корина Мачадог (María Corina Machado) сонгуулийн хороо бүртгэхээс татгалзжээ. Мачадо өнгөрсөн онд Мадурогоос огцрохыг шаардсан байлаа. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тус орны томоохон хотуудад гарсан эсэргүүцлийн дараа Мачадог парламентаас хассан байна.
Силия Флорес нь эрх баригч Нэгдсэн социалист намын гишүүн бөгөөд 2006-2013 онуудад парламентын дарга, 2012-2013 онуудад Ерөнхий прокуророор ажиллаж байжээ. Өдгөө 62 настай тэргүүн хатагтай нөхрөөсөө 10 насаар ах гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР