Оросын хөнгөн атлетикчдад 31 хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.05-нд нийтлэгдсэн

Оросын хөнгөн атлетикчдад 31 хэрэг үүсгэжээ

Фото: Brian Snyder / Reuters

 

Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) сэргээш хэрэглэсэн гэх 63 хэрэг нээсний 31 нь Оросын тамирчдад хамаатай ажээ. Энэ тухай IAAF байгууллагын албан ёсны сайтад өгүүлжээ. “Судалгааны бие даасан комисс 2011 оноос хойш тамирчдын эсрэг нийт 63 хэрэг нээсний 31 нь оросуудын эсрэг байна. Шийтгэлд нийт 39 тамирчин хамрагдсан бөгөөд өөр 24 хэргийг бас судалж байна” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Германы ARD телекомпани, Британийн Sunday Times сонин зэрэг мэдээллийн хэрэгслийн мэдээнд хөнгөн атлетикчдын цусны паспортуудын үзүүлэлтийн зөрүүг IAAF авч шалгалгүй орхигдуулсан гэсэн нь худал, төөрөгдүүлсэн мэдээлэл юм гэж уг мэдэгдэлд онцолжээ.

 

Долдугаар сард, 2005 оны хөнгөн атлетикийн дэлхийн аваргын тэмцээний үеэр авсан допингийн шинжилгээний дүнг дахин шинжилж эхэлсэн, ойрын үед хариуг нь нийтэлнэ гэж IAAF мэдээлэв.

 

Германы сэтгүүлчид олимп, дэлхийн аваргын тэмцээнүүдийн медалийн гуравны нэгийг допингийн сэжигтэй тамирчид авцгаасан гэж мэдээлжээ. Мөн тэд оросуудын авсан медалийн бараг 80 хувийг  тэд шударга бус гэж үзжээ. Гэтэл тамирчдаас  медалиудыг нь хураагаагүй гэж тухай баримтат кинонд өгүүлсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж