Фото: MBC Television / AP
“Исламын улс” бүлгийн террористууд олзлон авсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн үнийн жагсаалтыг тараасан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сөргөлдөөнүүдийн сексийн хүчирхийллийн асуудлын тусгай төлөөлөгч Зейнаб Бангура мэдэгдсэнийг Bloomberg дамжуулав. Энэ оны дөрөвдүгээр сард Иракт очих үеэр тэрээр боол хүүхдүүдийн үнийн жагсаалттай товхимолыг олж үзсэн байна.
“Охидыг нефть шиг худалдаж байна. Нэг охиныг лгэхэд 5-6 эрчүүд худалдан авч байна. Заримдаа исламчууд охидыг гэр бүлд нь мянган ам.доллараар эргүүлэн худалддаг” гэж Бангура мэдэгдэв.
Нэгээс ес хүртэлх насны охид, хөвгүүд 165 ам.доллараар, 11-16 хүртлэх өсвөрийн наснхан 124 ам.долларын үнэтэй гэнэ. Боолыг эхлээд террористуудын лидерүүд аваад үлдсэнийг нь худалддаг гэнэ. Тэнд 100 хүртэл ам.доллараар боолчуудыг зардаг хэмээн тусгай төлөөлөгч өгүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР