Цөмийн тохиролцооны эсрэг төслийг Конгресст өргөн барив

Хуучирсан мэдээ: 2015.08.05-нд нийтлэгдсэн

Цөмийн тохиролцооны эсрэг төслийг Конгресст өргөн барив

Эд Ройс

Фото: Ron Sachs / dpa / CNP / Global Look

 

АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимд Ираны цөмийн хөтөлбөрөөр хийсэн гэрээг болиулах тогтоолын төслийг өргөн барьжээ. Баримтыг доод танхимын Гадаад хэргийн хорооны дарга, бүгд найрамдагч Эд Ройс (Ed Royce) танилцууллаа гэж Reuters мэдээлэв.

 

Ирантай хийсэн тохиролцоог  хэрэгжүүлэхийг зохицуулсан хуулийн дагуу Исламын улстай байгуулсан хэлэлцээрийг Конгресс есдүгээр сарын 17-ноос өмнө авч хэлэлцэх ёстой. Конгрессийн хоёр танхимд  одоо Бүгд найрамдах намынхан давамгайлж байна. Энэ намынхан Ирантай хийсэн тохиролцоог дэмжихгүй байгаа юм. Сенатор Митч Макконнелийн ярьж байгаагаар дээд танхим ч энэ гэрээний эсрэг байгаа гэнэ.

 

Обамагийн санаачлага нь Конгрессийн  Ардчилсан намынхны дэмжлэгтэй. Хууль тогтоогч нарт  гэрээг цуцлахаар шийдвэр гаргасан ч түүнд нь тавигдах ерөнхийлөгчийн хоригийг давах хангалттай  санал дутаж магадгүй юм.

 

Долдугаар сарын 14-нд АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман ба Иран Тегераны цөмийн хөтөлбөрөөр тохиролцоонд хүрч чадсан юм. Тохиролцооны дагуу Иран таван жилийн дотор ураны баяжуулалтаа  3,67 хувиас хэтрүүлэхгүй байх, “Фордо” цөмийн үйлдвэрээ цөмийн судалгааны төв болгох үүргийг  авсан байгаа. Үүний хариуд нь барууны орнууд хориг арга хэмжээгээ аажмаар цуцлах юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэмжсэнээс 90 хоногийн дараа  гэрээ хүчин төгөлдөр болох ёстой юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж