Абэ Ерөнхий сайд асан Коизумигийн хүүг "сонгожээ"

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Абэ Ерөнхий сайд асан Коизумигийн хүүг "сонгожээ"

Абэ Ерөнхий сайд асан Коизумигийн хүүг "сонгожээ"

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо танхимынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж эхэлсэн байна. Тэрбээр 13 шинэ боловсон хүчнийг Засгийн газрын үйл хэрэгтээ оролцуулахаар төлөвлөжээ. Энэ талаар мэдэгдэхээс өмнө Абэ Либерал ардчилсан намынхаа удирдлагын бүрэлдэхүүнийг өөрчилсөн байна.

Тошимицу Мотеги Японы Гадаад хэргийн сайдаар томилогдох нь. Тэрбээр Транс-Номхон далайн түншлэл, Япон-Америкийн худалдааны хэлэлцээрийн шилдэг хэлэлцэгч гэдгээрээ олон улсын хэмжээнд танигдсан нэгэн аж. Абэ Шинзо мөн Тара Коног танхимдаа авч, Батлан хамгаалахын сайдаараа томилохоор төлөвлөжээ.

Японы Шадар сайд, Сангийн сайд Таро Асо, Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга нар Абэгийн засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах юм байна.

Засгийн газрын шинэ гишүүнээр Ерөнхий сайд асан Жуничиро Коизумигийн хүү Шинжиро Коизумиг сонгож, Хүрээлэн буй орчны сайдаараа ажиллуулах ажээ. Өдгөө 38 настай тэрбээр Либерал ардчилсан намын өсч буй залуу боловсон хүчин бөгөөд дайны дараах түүхэн дэх хамгийн залуу сайд болох нь.

Абэ Либерал ардчилсан намын нөлөө бүхий хоёр эрхмийг авч үлдэж буй юм байна. Тошихиро Никай тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бол Фумио Кишида Бодлогын судалгааны зөвлөлийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийх ажээ. Абэгийн хувьд Кишидаг ирээдүйн залгамжлагчаа гэж үздэг байна.

Шуничи Сүзүки Олимп хариуцсан сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, намынхаа шийдвэр гаргах Ерөнхий зөвлөлийн даргаар томилогджээ. Абэ халаа сэлгээнийхээ талаар Лхагва гаригийн орой хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж