АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрээр Үндсэний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаасаа халагдсан Ж.Болтоныг Ерөнхий сайд асан С.Баяр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой зүйрлэжээ. Тэрбээр "Оросууд ёжтой."Ж.Болтоныг яагаад халсан нь биш, түүнийг ерөөс яах гэж ажилд авсан нь оньсого" гэжээ. Ж.Болтон бүр Рейган, Бушийн үеэс ГБАБ-ын зөвлөх, туслах, элчин сайд хийж байсан. Асуудлыг эв зүйгээр биш, хүчээр шийдэх талын (манай З.Энхболд маяг) хүн. ОХУ-ын ХМХ, дипломатууд түүнд муу" хэмээн жиргэжээ. Сүүлийн үед АН-ын экс даргатай МАН-ын экс дарга "харшилтай" байгаа. АНУ-д Ерөнхийлөгчийн айлчлалыг дагаж ирснийхээ дараа З.Энхболд " Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь 10 байшинг илрүүлчихээд байна. 10 биш долоо гэх зэргээр маргалдаж магадгүй л байх. Гэхдээ С.Баярын хүүхдүүд, хуучин эхнэр гээд зөвхөн өөртэй нь холбоотой хүмүүсийнх нь нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө тийм байгаа шүү дээ. Оюутолгойн гэрээний дараагаас эхлээд л баяжаад эхэлсэн. Хэдэн сая ам.доллароор байшин худалдаж авах болсон. Шүүхийн шийдвэргүйгээр тэр 10 байшинг бидэнд өгөхгүй. Энд авлигын хэргээр нь ял өгөөд, 10 байшинг нь хурааж авсугай гэсэн шийдвэр гараад түүний гүйцэтгэлийг АНУ-ын тал биелүүлж өгнө. Мөн тэр газарт, тийм овог, нэртэй хүний хөрөнгө байна гэдгийг бидэнд мэдээлэл өгнө. Ийм маягаар хоёр улсын хууль тогтоох байгууллагыг хамтран ажиллуулахаар Ерөнхий прокурорыг дагуулж явсан" гэсний хариуд Ерөнхий сайд асан С.Баяр "Ойлгохгүй юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ЗЭ (З.Энхболд) ийм ажилсаг уу, эсвэл ийм их завтай хүн үү. Тэнд очиж мөрдөгч хийнэ, энд ирж шүүгч хийнэ. “10 байшинг илрүүлэх”-ийн тулд АНУ явах хэрэггүй. Манай хэдийн авч борлуулсан хэд нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр ил байгаа, аль 2007 оноос хойш. “Оюутолгойн гэрээнээс хойш баяжсан, хэдэн сая ам.доллароор байшин авах болсон" хэмээн жиргэсэн. С.Баярын хувьд З.Энхболдыг асуудлыг эв зүйгээр биш хүчээр шийддэг нэгэн гэж дүгнэж явдаг
Б.БАТ
Холбоотой мэдээ