2019 оны нэгдүгээр сараас долдугаар сар дуустал хугацаанд Оросын банкуудын олгосон зээлийн карт өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 23 хувиар өсч 5,45 саяд хүрчээ. Өмнөх 2018 оны мөн хугацаанд 4,43 сая картыг олгосон байсан хэмээн зээлийн түүхийн "Эквифакс" товчоо РИА Новости-д мэдээллээ.
Эдгээр картаар олгосон зээлийн хэмжээ ч өссөн байна. Нийтдээ 350 тэрбум рублийн зээл олгожээ.
Он дуустал зээлийн картын эрэлт буурахгүй гэж шинжээчид таамаглаж байна. Ялангуяа оны сүүлийн хоёр сард нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа нь нэгдүгээрт, хэрэглэгчдийн зээлийн эрэлт арваннэг, арванхоёрдугаарт сард эрс нэмэгддэг, хоёрдугаарт, банкууд оны төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд зээлийн бүтээгдэхүүнийг бүх талаар дэмждэг байна.
2017-2018 оны үзүүлэлтээр оны сүүлийн хоёр сард тухайн жилд олгосон зээлийн картын 25 хувь нь олгогдсон байжээ.
Хэрэглээний зээлийн хэмжээ огцом нэмэгдэж байгаа нь Оросын санхүүгийн салбарынханд болгоомжлол төрүүлж эхлээд байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Максим Орешкины хэлснээр хэрэглээний зээлийн асуудал нийгмийн тулгамдсан асуудал болсон бөгөөд хүн амын 15 хувь нь орлогынхоо 70 хүртэл хувийг зээлийн өрөнд өгч байгаа гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ