Баасан гаригт зарим боомт ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Баасан гаригт зарим боомт ажиллахгүй

Баасан гаригт зарим боомт ажиллахгүй

Энэ баасан гаригт буюу есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтууд ажиллахгүй. Учир нь тус өдөр БНХАУ-ын Намрын баяр болох ажээ.

Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад “Энэ сарын 13-нд гаалийн авто боомтууд ажиллахгүй. Харин төмөр замын боомт ажиллана” гэсэн юм.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрт тусгаснаар хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн авто боомтыг хааж болдог бол төмөр замын боомт хуваарийн дагуу ажилладаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж