Хүчин чадлаараа Орост нэгдүгээрт орох Нижне-Бурейскийн УЦС үйлдвэрийн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ хэмээн “РусГидро” компанийн Хэвлэлийн алба мэдээллээ.
Оросын Алс Дорнодод оршдог энэхүү станцыг Зөвлөлтийн үеэс ашиглаж ирсэн ч одоо л бүрэн чадлаараа буюу 320 МВт эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ. Станц анхны төслийн хүчин чадлаараа ажиллаж эхэлсон ёслолын ажиллагаанд "РусГидро" компанийн Ерөнхий захирал Николай Шульгинов болон Амур мужийн Амбан захирагч Василий Орлов нар оролцсон байна.
Нижне-Бурейскийн УЦС Бурейскийн эрчим хүчний комплексийн хоёр дахь шат гэж хэлж болно. Бурейскийн эрчим хүчний комплекс нь Алс Дорнод дахь эрчим хүчний үйлдвэрлэлийн гол объект юм.
Нижне-Бурейскийн УЦС нь жилдээ 1,67 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ станц нь хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахаас гадна энэ бүс нутагт байгаа дэд бүтцийн томоохон объект, төслүүдийг эрчим хүчээр хангах зорилготой. Тухайлбал, сансрын "Восточный" буудал, "Сила Сибири" хийн хоолойн бүтээн байгуулалт, мөн Амурын Байгалийн хий боловсруулах үйлдвэрийг эрчим хүчээр хангана.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
иргэн 2019-09-11 64.119.18.150
ОХУ-ын хамгийн том ГЭС чинь Непорожнын нэрэмжит Саяно-Шушенскийн УЦС нийт чадал нь 6500 мВт биздээ. Тэгээд яахаараа 320 мВт-ын хүчин чадалтай Нижне-Бурейн УЦС Оросын хамгийн том УЦС болдог билээ сэтгүүлчээ ? Эгийн голын УЦС барих шаардлага нь манай эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэгтэй бөгөөд энэ хавар ТЭЦ-4-ийн хувиарлах дэд өртөөнд нэг товарищ алдаатай залгалт гаргаснаар нийт систем 0 сууж ОХУ-аас эрчим хүч аваа биз дээ. Хэрвээ өөрийн УЦС-тай бол ийм үед л хэрэг болно .
зочин 2019-09-11 103.26.193.173
Өнөө үед дэлхиййд бие биенээс хамаарахгүй улс гэж бараг байхгүй Биеээ даадаг улс Оросоос өөр ямарч улс чадахчгүй гэж бодож байна Банк санхүү худалдаа арилжаа шашин дотоод далд хобоо сүлбээ олон юмаар хобогдсон байхад үүнийг тасалаад жижиг улс..
Зочин 2019-09-11 64.119.17.114
АХ НАР МЭДЭЖ БАЙГӨӨ
Зочин 2019-09-11 49.0.212.48
тэр хогоор яахнав, атомын цахилгаан станц нэмж баривал харин мундаг болохыг нь бахдаж болох л юм
Г. Оюунбаяр, Бу, Тэшиг, 93111000 2019-09-11 203.91.114.244
Эг, Сэлэнгийн бэлчрээс цаана, очиход бэрх нутагт 300МВт жижиг станц Тэрбум USD-р барих хэрэггүй. 4 шалтгаан: 1. Байгальд халтай. Бу Хутаг, Тэшиг, … Хөвсгөл нуур зэрэг Сэлэнгээсээ таслагдана. Ус нь урсч л байгаа юм шиг боловч бичил биетүүд өгсөхгүй. АНУ, ОХУ-ын том станцууд лав л ийм. 2. Э/З-н ашиггүй. Цонхлон уулын ар хүртэл ЦДШ татна, хар зам тавина, Сэ дээр дахин нэг гүүр барина, хотхон байгуулна, усан сан говиос хэт хол. 3. Хүн бүрийн өр өснө. 4. Олигархиуд маш өндөр үнээр бариад бултана.
Оном 2019-09-11 139.5.218.210
Манай эрчим хүчний систем бие даасан хараат бус систем. Анхнаасаа л Оросын сибирийн системийн нэг хэсэг хараат. Төмөр зам ч транс-сибирийн төмөр замын л нэг салаа гэх мэт. Эрчим хүчний системийг хараат бус болгох цорын ганц шийдэл нь УЦС юм. Эгийн УЦС-ийн зорилго нь Орос-д төлдөг жаахан валют хэмнэхдээ биш харин Монголын эрчим хүчний систем 0 зогсолт хийхэд буцааж асаахад нөөц болох буюу эрчим хүчний системийг тогтворжуулах зорилготой гэдгийг манай эрчим хүчний системийн бүх мэргэжилтнүүд хэлдэг
Оном 2019-09-11 139.5.218.210
Та утсаа нэр усаа бичиж. Гэхдээ та энэ талаар маш их мэдээлэлтэй юм шиг харагдаж байна. Гэхдээ монголын эрчим хүчний системийн суурь асуудлын эсрэг ярьж байгаа нь энэ салбарын хүн биш гэдгийг харуулж байна гэж үзэж байна. Энэ салбарын биш энэ талаар их мэдээлэлтэй хүн гэхээр би таныг нөгөө эсэргүүцдэг ТББ-ийн эсвэл байгаль орчин хамгаалдаг гаруудын нэг гэж ойлголоо. Монголын ТББ-нууд ихэнхдээ тодорхой санхүүжилт дээр байгуулагддаг. Санхүүжилт байвал ТББ байдаг. энэ бол үнэн. Танай санхүүжилт?
Зочин 2019-09-11 202.131.253.66
320 МВт хүчин чадалтай станц 1-р орно гэж үү?
Зочин 2019-09-11 203.91.114.244
Сэтгүүлч алдсан байна. УЦС гэхийг УСЦ-ээр ч бичсэн л байна.
ОХУ-ын хамгийн томууд нь 6000Мвт-с багагүй, гэхдээ Хятадынхаас, эдгээр нь Дэлхийд №1-2, 3-4 дахин бага.
Дэлхийн том 50 УЦС-ын 19 нь Хятадынх, энэ том станцууд хятадын сүйрлийг хурдасгана даа. Гэтэл АНУ-ын зөвхөн 1 үүн дотор байна. УЦС байгальд хортой гэсний баталгаа биш үү? АНУ бол барьж ядахгүй, гэхдээ жижиг УЦС-ууд нь санаснаас нь их сөрөг нөлөө үзүүлдэг юм.
Зочин 2019-09-11 202.126.89.62
Оросууд болдог бид болдоггүй юм биз дээ, ацнууд
иргэн 2019-09-11 103.229.120.87
Ах ах л гэж шаааагаад, бөөн хөл алдана, манайд нэг жижиг юм барих гэхээр өөрсдийнхөө эрчим хүчийг зарж чадахаа байчихна гээд боож хаагаад байдаг, ийм ах байдаг гэнэ ээ, ах биш дайсан,