Оросын хамгийн том УСЦ бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Оросын хамгийн том УСЦ бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ

Оросын хамгийн том УСЦ бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ

Хүчин чадлаараа Орост нэгдүгээрт орох Нижне-Бурейскийн УЦС үйлдвэрийн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ хэмээн “РусГидро” компанийн Хэвлэлийн алба мэдээллээ.

Оросын Алс Дорнодод оршдог энэхүү станцыг Зөвлөлтийн үеэс ашиглаж ирсэн ч одоо л бүрэн чадлаараа буюу 320 МВт эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ. Станц анхны төслийн хүчин чадлаараа ажиллаж эхэлсон ёслолын ажиллагаанд "РусГидро" компанийн Ерөнхий захирал Николай Шульгинов болон Амур мужийн Амбан захирагч Василий Орлов нар оролцсон байна.

Нижне-Бурейскийн УЦС Бурейскийн эрчим хүчний комплексийн хоёр дахь шат гэж хэлж болно. Бурейскийн эрчим хүчний комплекс нь Алс Дорнод дахь эрчим хүчний үйлдвэрлэлийн гол объект юм.

Нижне-Бурейскийн УЦС нь жилдээ 1,67 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ станц нь хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахаас гадна энэ бүс нутагт байгаа дэд бүтцийн томоохон объект, төслүүдийг эрчим хүчээр хангах зорилготой. Тухайлбал, сансрын "Восточный" буудал, "Сила Сибири" хийн хоолойн бүтээн байгуулалт, мөн Амурын Байгалийн хий боловсруулах үйлдвэрийг эрчим хүчээр хангана.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж