Орон сууцны байшинг нурах үеэр наад зах нь 11 хүн амиа алдаж, долоон хүн гэмтэл бэртэл авчээ хэмээн India Today сонин мэдээлэв. Уг хэрэг Энэтхэгийн баруун хэсгийн Тхан хотод гарчээ.
Амь үрэгдэгсдийн дөрөв нь нэг гэрийнхэн байв. Мөн нэг хүн сураггүй болжээ. Оршин суугчид нь унтаж байсан оройн цагаар байшин нурсан байна. Уг байрыг 50 жилийн өмнө барьжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР