ЖДҮ-ийн хэрэг Б.Батзориг гишүүнд “хамаагүй” | News.MN

ЖДҮ-ийн хэрэг Б.Батзориг гишүүнд “хамаагүй”

ЖДҮ-ийн хэрэг Б.Батзориг гишүүнд “хамаагүй”

ЖДҮ-ийн хэрэг Б.Батзориг гишүүнд “хамаагүй”

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг нарын 13 хүнийг хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар АТГ-аас мэдэгдсэн. Тэгвэл хэрэг нь шүүхэд шилжсэн эсэх талаар УИХ-ын гишүүн Б.Батзориг ямар ч мэдээлэлгүй байгаа бөгөөд өөрийнх нь энэ “үйлдлийг” улстөржүүлээд байна гэсэн тайлбарыг тэрбээр өгчээ. Бүр тодруулбал, Хэрэг гээд байгаа зүйл ямар шатандаа явж байгааг мэдэхгүй байна. Ямар нэгэн мэдээлэл алга. Ер нь энэ асуудлыг хэт улс төржүүлж байна. ЖДҮ-ээ дэмжиж байж л улс хөгжинө. Энэ сангаас Монгол улсын иргэн хэн боловч барьцаагаа тавиад зээл авч болно. Бид чинь зах зээлийн нийгэмд амьдарч байна. Зээл авч болохгүй гэсэн хууль хаана байна. Хэт улс төржүүлж байна. Хэрэг гэж байгаа зүйлийн талаар мэдээлэл алга. Би хоёр удаа очиж мэдээлэл өгсөн. Би бол журмын дагуу л зээл өгсөн. Гэхдээ би ёс зүйн хариуцлагаа хүлээгээд ХХААХҮ-ийн сайдын ажлаа өгсөн” гэсэн тайлбарыг өгчээ.

ЖДҮХС-аас иргэдийнхээ авах ёстой зээлийг бодлогоор УИХ-ын нэр бүхий 49 гишүүнд болон хамаарал бүхий этгээдэд нь зээл өгсөн асуудлаа тэрбээр буруутгахгүй харин ч улстөржүүллээ хэмээн хэлж сууна. Түүгээр ч зогсохгүй сайдын суудлаа өгч, гишүүний сэнтийдээ үлдсэнээ ёс зүй хариуцлагаа хүлээчихсэн гэж ярьж байх жишээний. ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн буруутай, буруугүй эсэхийг хуулийн байгууллага шийднэ. Харин танхимынхаа 49 гишүүнд зээл олгож байгаагаа тэрбээр мэдэхийн дээдээр мэдэж байсан, хариуцлага алдсан уу, алдсан. Тэглээ гээд иргэдийнхээ боломжийг хулгайлчихсан ажлаа худлаа улстөржүүлж байна гэж буруугаа чихэх хэрэггүй, ядаж ичих нүүртэй байгаач.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-11 202.9.44.227

Ард түмний хөрөнгийг дүүргээс эхлэн идэж амташсан балай банхарт хариуцлага хүлээлгэх ёстой, зөвхөн нэг хүнийх нь ЖДҮ зээл 10 саяар бодвол 90 бичил зээлдэгчийн мөнгө гэсэн үг, хариуцлагыг гь хүлээлгэ, газар тариалангийн асар их юм бий байх шүү,,,,

Avatar

цэцэг 2019-09-11 64.119.18.141

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ХАРИН Ч ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ. ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙГ УИХ-ЫН ГИШҮҮД АВЧ ББСБ-УУДААРАА 36%-ИЙН ХҮҮТЭЙГЭЭР ИРГЭД БОЛОН ЖИЖИГ БИЗНЭС ЭРХЛЭГЧДИЙГ ХОХИРООЖ ӨРИЙН ДАРАМТАД ОРУУЛСАН НЬ ТЭГЭЭД ЗӨВ ҮҮ.ЯАСАН ГЭЭЧИЙН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ШУНАЛ ВЭ. ЭНЭ БОЛ МАН-ЫН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ҮГСЭН ХУЙВАЛДАН ДЭЭРЭМ БАЙХГҮЙ ЮУ. ӨӨР ЯАЖ ОЙЛГОХ БОЛЖ БАЙНА. МАН-ЫН ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДЭЭС ҮҮНИЙГ ТАЙЛБАРЛАХ ХҮН БАЙНА УУ??? ТА НАР ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН ХЭДЭН ТЭРБУМ ААР НЬ ЭРГЭЛДҮҮЛЖ БАЯЖААД АРД ИРГЭДЭЭ ХӨСӨР ХАЯЖ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж