Төв аймгийн зам дээр өнөөдөр /2019.09.11/ 12.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Төв аймгаас Улаанбаатар зорчих чиглэлийн замд том оврын болон бага оврын гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Ослын улмаас 4-5 хүн гэмтсэн бол хоёр хүн маш хүнд гэмтэл авсан байна.
Урьдчилсан байдлаар зам дээр хэвийн хурдтай явж байсан хоёр тээврийн хэрэгслийн араас ирж явсан том оврын тээврийн хэрэгслийн тоормоз нь ажиллаагүй болсны улмаас энэ осол болсон байж болзошгүй гэсэн мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өгөөд байна. Яг одоо хэргийн газар Тээврийн цагдаагийн албаныхан ажиллаж байгаа юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ