Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

“iPhone 11”-тэй танилц

“iPhone 11”-тэй танилц

“Apple” компанийн жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ өчигдөр /2019.09.10/ Стив Жобсын нэрэмжит театрт зохион байгуулагдлаа. Энэ удаад тус компани iPhone 11, 11 Pro, 11 Pro Max гар утсуудаас гадна “Apple Watch” ухаалаг бугуйн цаг, шинэ загварын “iPad” гэсэн таван шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав. “Apple Watch” энэ сарын 20-нд худалдаанд гарах бол “iPad” нь энэ сарын 30-нд худалдаанд гарах юм байна. Ингээд бүтээгдэхүүн тус бүрийн үзүүлэлтийг хүргэе.

iPhone 11

  • Эхлэх үнэ 699 ам.доллар
  • Цагаан, хар, шар, улаан, лаванда цэцгийн ягаан, ногоон гэсэн зургаан өнгөний сонголт
  • "iOS 13" үйлдлийн систем
  • 6.1 инч, Liquid Retina дэлгэц
  • "А13 Bionic" чип. Бүх цаг үеийн хамгийн хурдан буюу нэг секундэд нэг их наяд үйлдэл хийх чадвартай CPU, GPU процессор
  • Орон зайг мэдрүүлэгч "Dolby Atmos" аудио систем
  • 12 мегапикселийн өргөн өнцөг, 12 мегапикселийн хэт өргөн өнцгийн арын хос камертай. Камерууд нь шөнийн горим, 4K видеог секундэд 60 фрэймтэй бичих горим
  • Нүүрний камер нь удаашруулсан хөдөлгөөн бүхий сэлфи буулгах “solfies” сонголт
  • “QuickTake” буюу фото горимоос шилжилгүйгээр зураг дарах товчийг хэсэг дарахад автоматаар видео бичлэгт шилждэг.
  • Хурдасгасан “Face ID” буюу нүүр царай таних систем
  • “iPhone XR”-аас нэг цаг илүү удаан ажиллах батарей

iPhone 11 Pro

  • Эхлэх үнэ 999 ам.доллар
  • Хар ногоон, хар, саарал, мөнгөлөг, алтлаг өнгөний сонголт
  • "iOS 13" систем
  • 5.8 инчийн "Super Retina XDR" дэлгэц. Дэлгэцний нягтрал 485ppi.
  • Орон зайг мэдрүүлэгч "Dolby Atmos" аудио системтэй.
  • "А13 Bionic" чип. Бүх цаг үеийн хамгийн хуран буюу нэг секундэд нэг их наяд үйлдэл хийх чадвартай CPU, GPU процессор
  • “iPhone XS”-ээс дөрвөн цаг илүү удаан ажиллах батарей
  • Түргэн цэнэглэх 18 ваттын адаптер
  • 12 мегапикселийн өргөн өнцгийн камер, 12 мегапикселийн хэт өргөн өнцгийн камер (120 градус), 12 мегапикселийн алсаас татах камер
  • Нэг зураг дарахад есөн зураг зэрэг буулган, боловсруулалт хийж хамгийн сайныг нь сонгох “Deep Fusion” сонголт оны сүүлээр нэмэгдэнэ
  • “QuickTake” видео бичих, шөнийн горим, 4K видеог секундэд 60 фрэймтэй бичих, сайжруулсан сельфи камер

iPhone 11 Pro Max

  • Эхлэх үнэ 1,099 ам.доллар
  • Хар ногоон, хар саарал, мөнгөлөг, хар, алтлаг өнгөний сонголт
  • "iOS 13" үйлдлийн систем
  • HDR 10, "Dolby Vision" стандартын, 2,000,000×1,000,000 нягтралтай, 6,5 инч "Super Retina XDR" дэлгэц.
  • Орон зайг мэдрүүлэгч "Dolby Atmos" аудио систем
  • "А13 Bionic" чип. Бүх цаг үеийн хамгийн хуран буюу нэг секундэд нэг их наяд үйлдэл хийх чадвартай CPU, GPU процессор
  • “iPhone XS Max”-аас дөрвөн цаг илүү удаан ажиллах батарей
  • Түргэн цэнэглэх 18 ваттын адаптер
  • 12 мегапикселийн өргөн өнцгийн камер, 12 мегапикселийн хэт өргөн өнцгийн камер (120 градус), 12 мегапикселийн алсаас татах камер

Тавдугаар үеийн Apple watch

  • Эхлэх үнэ 399 ам.доллар
  • “Cellular” хувилбаруудын эхлэх үнэ 499 ам.доллар
  • Алтлаг, мөнгөлөг, хар саарал, гүн хар, цагаан, титан өнгөний сонголт
  • Nike, Hermès хийцтэй шинэ загварууд
  • "WatchOS 6" үйлдлийн систем
  • Дэлхийн 150 орны түргэн тусламжийн дугаарт iPhone-гүйгээр залгах боломжтой “Cellular” хувилбар
  • Хөнгөн цагаан, титан, керамик, ган материалаар хийгдсэн
  • Бүрэн цэнэгээр 18 цаг ажиллана.
  • Өөр дээрээ луужинтай
  • Үргэлж асаалттай байх Retina дэлгэц

Долдугаар үеийн шинэ загварын iPad

  • Эхлэх үнэ 329 ам.доллар
  • “iPadOS” шинэ үйлдлийн систем
  • 10,2 инчийн Retina дэлгэц нь
  • “Touch ID” хурууны хээ унших систем
  • "A10 Fusion" чип
  • “Apple Pencil” үзэгтэй ажиллана
  • 8 мегапиксель арын камер
  • “Apple”-ийн “Smart Keyboard”-ыг холбох смарт оролт

Эх сурвалж: CNET.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж