Ноён уул орчмыг тусгай хамгаалалтад авч, дархан цаазат болголоо | News.MN

Ноён уул орчмыг тусгай хамгаалалтад авч, дархан цаазат болголоо

Ноён уул орчмыг тусгай хамгаалалтад авч, дархан цаазат болголоо

Ноён уул орчмыг тусгай хамгаалалтад авч, дархан цаазат болголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Ноён" уул орчмын газрыг улсын дархан цаазат тусгай хамгаалалтад авч ангилал ахиулах шийдвэр гаргажээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ноён уулын асуудал их олон жил яригдсан. 1995 оны 21600 га газрыг тусгай хамгаалалтад авсан байдаг ч 12 лиценз олгогдсон. Тусгай хамгаалалтад авахын өмнөх өдөр алтны хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ноён уул орчимд олгосон тусгай зөвшөөрлийн олголт болон ашиглалтад шалгалт хийнэ. Энэ газар нутагт Пурам, Гацуурт, Сентерра гоулд гэсэн таван аж ахуйн нэгжид нийт 12 тусгай зөвшөөрөл олгосон байна. Хууль зөрчсөн этгээдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна. Улсад их хэмжээний татвар төлсөн гэж ярьдгаа уул уурхайн компаниуд болих хэрэгтэй. Байгальд учруулсан хохирол төлсөн татвараас нь их байна" гэлээ. "Ноён" уулыг дархан цаазат, тусгай хамгаалалттай газрын ангилалд авах тухай шийдвэр өнөөдрөөс албан ёсоор хэрэгжих юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-11 98.191.169.2

Манай муу хөөрхий Монгол Улсад, ялангуяа энэ засгийн газрын үед, аливаа асуудлыг шийдэхдээ судалгаа, төлөвлөгөөнд суурилсан юм огт алга аа. Дандаа гэнэтийн шийдвэрүүд_ Гэнэт амрана, гэнэт хамгаалалтанд авна, гэнэт цуцлана, гэнэт улсын өмчид авна, гэнэт зам хааж засвар эхлэнэ, гаргасан шийдвэрээ гэнэт болино, гэнэт гэнэт гүүр нээх болно. Сэтгэл хөдлөрөөр асуудлыг шийдэж улс орныг удирдаад байвал хэтдээ баларна.

Avatar

Зочин 2019-09-11 103.11.192.106

Yostoi teneg baina… za odoo zasgiin gazar shuuhed yalagdaad torguulia tul. ninja oruulj boldog, company orj boldoggui

Avatar

Зочин 2019-09-11 103.68.107.22

Neg l ih ard tumend taalagdah gesen mahan tolgoitoi popchid, luivarchid. Ta nar 2020 ond gudamjindaa. z**l avilgachid mini

Avatar

boldoo 2019-09-11 192.82.65.182

songuuli dohood ireheer uul uurhainhnig sain eserguutseed baival baaraggui songogdono gej bodson muu n****,getel uls orni gol chuhal salbar iim hiirheliin zolios bolj,etsest ni ard tumen l hohirch baigaa shuu dee.geologch bidnii 60-70 jiliin amidral,hodolmoroo zoriulsan uul uurhain salbar songuulid yalah gesen mulguu avilgalchdin zolios boloh esgui baimaar.

Avatar

boldoo 2019-09-11 192.82.65.182

ene tserenbat gej mahan tolgoilson gahai haana yuu hiij buteesen mal yum bol,estoi medehgui yum bna.ene lav baigali orchni talaar,baigaliin shinjleh uhaani talaar anhni medegdhuungui amitan gedeg ni todorhoi.ter noyon uulin bulshnuudig yaaraltai arhilog-paleontlogiin bag gargaj maltalt hiilgeh estoi shuu dee.bulshiig bol uhah estoi baidag yum aa,tserenbataa,chinii medleg daan ch hurehgui l dee.uul uurhainhan ene ulsin tosviig burduulj baigaa ni hudlaa bish biz dee,iim mulguu golognuud songuuli d

Avatar

бб 2019-09-11 64.119.25.190

угаасаа Дархан цаазтай уул ш дээ. Өөрстөө уул уурхай оруулчихаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж