Хүүхдийн эхийн сүүгээр хооллолт амжилттай байгааг илтгэх шинжүүд
1. Хүүхдийн байрлал
– Хүүхдийн бие, толгой нэг түвшинд
– Хүүхдийн бие эхийн биед наалдсан
– Хүүхдийн толгой, хүзүү, бүх биеийг тулж тэвэрсэн
– Хүүхэд хөхөндөө ойртсон хамар нь хөхний толгойн харалдаа байна.
2. Хүүхэд хөхөө үмхэх
– Хүүхдийн дээд уруулын дээгүүр хөхний нөсөөт хэсэг илүү их харагдана
– Хүүхдийн ам том ангайсан
– Доод уруул нь гадагшаа цорвойсон
– Хүүхдийн эрүү хөхөнд шүргэсэн байна
3. Хөхүүлэх
– Завсарлагаатай, удаан, хүчтэй хөхнө
– Хөхөх үед хацар нь цулцайна
– Хүүхэд цадахаараа өөрөө хөхөхөө болино
– Эхийн хөх саамшиж буй нь мэдрэгдэнэ.
Эдгээр шинжүүд байвал таны хүүхэд хөхөө зөв хөхөж байгаа болно.