Шашны ёслолыг түйвээсэн заан 18 хүнийг гэмтээжээ | News.MN

Шашны ёслолыг түйвээсэн заан 18 хүнийг гэмтээжээ

Шашны ёслолыг түйвээсэн заан 18 хүнийг гэмтээжээ

Шашны ёслолыг түйвээсэн заан 18 хүнийг гэмтээжээ

Өнгөрсөн зун Баянхонгор аймагт болсон Даншиг наадмын нээлтийг нэгэн сарлаг түйвээсэн явдал болсон. Тэгвэл Бямба гаригт /2019.09.07/ Шри Ланкад үүнтэй төстэй явдал болж шашны ёслолд оролцож байсан заан гэнэт хилэгнэж цугласан олныг үймээжээ. Үүний улмаас 18 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Албаны хүмүүсийн хэлснээр сургуулилттай заан гэнэт ингэж догшин авир гаргасан нь тухайн үед  орооных үе нь таарсантай холбоотой гэнэ. Шашны ёслолыг зохион байгуулагчид энэ тал дээр анхаарах ёстой байсан ч үл тоомсорлон зааныг ёслолд оролцуулсан байна. Эр заанууд ороо нь орох үеэр гормоны өөрчлөлтийн улмаас хэт түрэмгий, догшин зан авиртай болдог ажээ.

Үүнээс гурван жилийн өмнө мөн л нэгэн шашны ёслолын үеэр хоёр заан хуран цугласан хүмүүсийн дундуур туйлж давхиснаас нэг хүн амиа алдаж, 10 гаруй хүн бэртэж гэмтэж байжээ. Шри Ланка улсад зэрлэг байгальд 7500 орчим заан байдаг бол тэжээвэр буюу сургуулилттай 200 орчим заан элдэв шашны ёслолд оролцож, хүмүүсийг басгахын тулд энэ мэтээр хүчээр хөдөлмөр эрхэлдэг байна.

Өнгөрсөн сард “Save Elephant Foundation” сан цахим сүлжээнд иймэрхүү шашны зан үйлд ашиглахын тулд тэжээдэг нэгэн зааны зургийг цахим сүлжээнд нийтэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Яс арьс болтлоо турж эцсэн 70 настай Тикири зааны зургийг “Save Elephant Foundation” сангийн тэргүүн Лек Чейлерт анх цахим сүлжээнд нийтэлжээ.  Хатагтай Чэйлерт Шри Ланка улсын ерөнхий сайд руу захидал илгээж энэхүү тамлан зовоох үйлийг зогсоохыг шаардахыг уриалсан ба энэхүү уриалгад 70,000 гаруй хүн нэгдсэн юм. Шашны ёслолын үеэр заануудыг элдэв нөмрөг, гэрэл чимэглэлээр чимэглэчихдэг тул хүмүүс тэр бүх нөмрөгний цаана байгаа зааны бие ямар байдалтай байгааг анзаардаггүйг Чейлерт хэлж байв.

Эх сурвалж: BBC

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цагдаа 2019-09-11 202.126.89.234

Оюунболдтой адилхан нөхөр үү дээ. Наадам бусниулж байдаг

Avatar

Зочин 2019-09-11 202.21.115.165

Хүмүүс өөрсдийгөө зугаацуулахын тулд байгаль, амьтдыг тамлан зовоодгоо болих хэрэгтэй. Тэгээд эрхбиш амьд амьтан юм чинь эсэргүүцэх нь тодорхой. Тэгэхээр нь галзуурлаа догширлоо гээд алж устгана, үүнийгээ хүмүүсийг хамгаалахын тулд хийсэн зөв үйлдэл гэж өөрсдийгөө зөвтгөнө. Баярлаж цэнгэмээр байгаа юм бол заавал амьтан оролцуулалгүй хийж болох л ёстой. Энэ амьтад чинь биднийг зугаацуулах гэж төрсөн гэж андуураад байгаа юм биш биз дээ??? Манай хурдан морьны уралдаан ч бас хамаарна шүү.

Avatar

Зочин 2019-09-11 66.181.161.17

manaih shig ym boljee

Avatar

Лоло 2019-09-11 43.228.129.131

Манайд болохоор их гоё тайлбарласан ш дээ. Ямар нэгэн ламынх нь сүнс сарлагт орсон ч гэх шиг юм ярьсан, ха ха.

Avatar

6 2019-09-11 202.55.188.45

Мэргэжилийн орк тайлбар шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж