Домрачева ирэх улирлыг өнжихөө зарлалаа

Хуучирсан мэдээ: 2015.08.05-нд нийтлэгдсэн

Домрачева ирэх улирлыг өнжихөө зарлалаа

Олимпийн гурван удаагийн аварга, Белорусийн нэрт биатлонч Дарья Домрачева 2015/16 оны улирлыг өнжихөөр болсноо зарлалаа.  Мононуклеоз өвчин тусч, эрчимтэй эмчилгээ хийлгэснийхээ дараагаар Домрачевагийн бие дээрдсэн ч гэсэн ирэх улиралд тэмцээнд оролцолгүйгээр завсарлага авах нь дээр гэж үзжээ.

“Бүхнийг сайтар бодож, дүгнэсний эцэст би ирэх улирлыг өнжихөөр шийдвэрлэлээ. Бие махбодио хүн хуурч чадахгүй шүү дээ. Мононуклеоз туссан минь надад нэг ёсны дохио сануулга боллоо.

Мэдээж, тэмцээнд орно гээд улайраад зүтгэж болно л доо. Гэхдээ мэргэжилтнүүдтэй ярилцсаны эцэст би түр завсарлага авах нь зөв гэдгийг ойлголоо. Энэ амралт хүч тэнхээгээ сэргээж, дараа улиралд эрч хүчтэй уралдахад хэрэг болно гэж найдаж байна” хэмээн Домрачева өгүүлсэн байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж