У.Хүрэлсүх: Алт ухаад баяжсан түүх Монголын ард түмэнд байхгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Алт ухаад баяжсан түүх Монголын ард түмэнд байхгүй

У.Хүрэлсүх: Алт ухаад баяжсан түүх Монголын ард түмэнд байхгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ноён” уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт Даваа гаригт  даалгасан.

Энэ дагуу Засгийн газрын  өнөөдрийн хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  дээрх асуудлын хүрээнд танилцуулга хийж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Төрийн сүлд гэж бий. Ноён уулын асуудлаар шүүхийн шийдвэр гарсан. Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч дархан цаазат болгохоор УИХ-д өргөн барихаар тогтоё.. Өвөг дээдсийн сахиж үлдээсэн уул усыг хөндөж болохгүй. Энд Монголын түүх бий. Төр улсын түүх эндээс л эхэлж байгаа.  Өчнөөн олон булш, бунхан, түүхий дурсгалт газрууд бий. “Ноён” уулын орчимд алт ухах биш аялал жуулчлалын газар болгож эдийн засгаа дэмжих болно. Монголын ард түмэнд алт ухаад баяжсан түүх байхгүй. Байгаа уурхайнуудаа л ашиглая. Уул ус, гол мөрөн, булаг шандтай эко систем бүрдүүлж буй газруудад гар хүрч огт  болохгүй. Хойч үедээ үлдээе. Өнөөдрийн биднээр амьдрал дуусахгүй” гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж